Сумдын соёлын төвийн номын санг цахимжууллаа

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 21

ССАЖЯ-наас хөдөөгийн сумуудын соёлын төвийн номын санг цахимжуулах төсөл хэрэгжүүлж байгаа. Энэхүү төслийн хүрээнд СУИС-ийн Соёлын Боловсролын Сургуулийн багш Т.Хайдав, төслийн багийн хамт Openbiblio программыг Дархан-Уул аймгийн Орхон, Хонгор, Салхит, Шарын гол сумын соёлын төвийн номын санд суулгаж, ажиллагсдад нь хэрхэн ажиллуулах талаар сургалт зохион байгуулжээ. Мөн аймгийн Хүүхдийн номын ордны санаачилгаар ЕБС-ийн номын санчдыг чадавхжуулах хүрээнд Орчин үеийн номын санчийн чиг хандлага, тавигдах шаардлага, автоматжуулалт, сургуулийн орчинд ажиллах боломжоор хангагдсан Openbiblio программын танилцуулах сургалтыг уг төслийн багийнхантай хамтран зохион байгуулсан байна.

Энэхүү программ нь монгол хэлээр хөрвүүлэгдсэн өнөөгийн ЕБС-ийн номын сангуудын онцлогт тохируулан хэрэглэх боломжийг бүрдүүлжээ. Openbiblio программ нь үнэгүй, интернэтгүй орчинд ажиллах, номын сангийн нэгдсэн тайлан гаргах, бусад номын сангаас мэдээлэл, үйлчилгээг авах давуу талтай юм. Уг программыг цаашид ЕБС-ийн номын санд сайжруулан түгээх ажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top