Хип хоп урлагийн “Загалмайлсан эх” Женни орон сууцны конторт машинист хийдэг

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 21

Монголын хип хоп дууны “Загалмайлсан эх” хэмээн өргөмжилдөг Женнийг “Хоёр хүү” хамтлагийн Гаваннатай дуулсан “Жигүүртэн” дуугаар нь хүмүүс илүү сайн мэддэг. Жинхэнэ нэр нь Б.Дуламсүрэн боловч түүнд “Дайн ба Энх” хамтлагийн Мсит энэхүү урлагийн нэрийг өгсөн гэдэг. Австралийн найруулагч Бенж Бинксийн Монгол хип хопын тухай өгүүлэх “Mongolian Bling” баримтат кинонд оролцсон анх эмээ өвөөгөөсөө нуугдан, хичээлээ хийж байгаа дүр үзүүлэн хип хоп дууныхаа үгийг бичдэг байжээ.

Өдгөө айл гэрийн эзэгтэй, хөөрхөн хүүхдийн ээж болсон ч хип хоп урлагаа орхиогүй яваа Женни рок попын олон уран бүтээлчидтэй хамтарч дуулсан. Харин нэгэн удаа “Anemone” хамтлагийнхантай цуг дуулсан биш, мөнөөх охид нь цомгийнхоо хавтсанд түүний нэрийг Жерри гэж андуурч бичсэнд нь одоо хүртэл гомдож суудаг гэнэ.

Хадмуудаараа хүүхдээ харуулаад хип хопчидтой мэтгэлцэж явдаг дуучин бүсгүй орон сууцны конторт машинист хийдэг бөгөөд үүнээсээ огтхон ч ичдэггүй болохоо хэлсэн удаатай. “Хүмүүс намайг эрэгтэй хүний урлаг, мэргэжил сонгосон дээрээс нь эршүүд гэж хэлдэг. Энэ мэргэжлийг сонгоход бэр эгч маань нөлөөлсөн. Ажил хүнийг голдог болохоос биш, хүн ажлыг голдоггүй” гэдэг үг байдаг даа. Одоо мэргэжлээрээ ажиллаад гурван жил болж байна” гэж Женни нэгэн ярилцлагадаа өгүүлжээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
sun(122.201.18.1) 2013 оны 06 сарын 23

huurhun l bvsgvi bna shde. Ter ARIUNA-n rapchin gj yu bsin hudlaa amisgaadaad l ooroo ch duuga zohioj chadku yum l bsn

0  |  0
1(202.21.120.202) 2013 оны 06 сарын 22

monta rap-iin ariunaa l jinhene emegtei rapchin minii huvid.

0  |  0
Ji(202.70.46.203) 2013 оны 06 сарын 22

Shal haltar zolbin hvvhen yg eejiigee duuraisan zolbin hvvhen.yaj neg ym nohor oldsiin zailuul

0  |  0
Top