Дээлээрээ гоёсон “Дээлтэй Монгол” наадам болно

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 21

Ирэх сарын 13-ны өдөр уламжлалт ёсоороо "Дээлтэй Монгол" наадам Сүхбаатарын талбайд болно. Дэлхийн шилдэг хувцсаар тодорхойлогдсон Монгол дээлээ гадаад, дотоодынхонд сурталчилах зорилготой "Дээлтэй Монгол" наадмыг Нийслэлчүүд долоо дахь жилдээ ийнхүү зохион байгуулах гэж байна.  "Дээлтэй Монгол" наадам нь Монгол үндэстэн ястны хувцас, монгол гэр, гар урлал, сийлбэр, ардын урлагийн тоглолтыг гадаад, дотоодын жуулчдад сурталчилан таниулах, даяарчлалын зуунд хадгалагдан үлдсэн өвөрмөц түүх, Монголын эртний соёл, нүүдэлчин ахуйтай холбоотой аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг бий болгосноороо жуулчдын сонирхлыг илүү их татах , хүүхэд, залуучуудад түүх, соёлоороо бахархаж, хайрлах сэтгэлийг төрүүлэх зорилготой хэмээн зохион байгуулагчид үзэж байна.
Наадам долдугаар сарын 13-ны өдөр 12.00-18.00 цагийн хооронд Сүхбаатарын талбайд болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top