Японы алдарт хөгжимчин Юүки Шимада өнөөдөр Улсын их дэлгүүрт тоглоно

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 21

“Тотал мюзик” хөгжмийн дэлгүүрээс Монголын хүүхэд залуусын хөгмжийн боловсролд анхаарал тавьж, Япон улсаас мэргэжлийн хөгжимчин урьж тоглуулахаар болсон билээ. Тухайлбал, арлын оронд Поппи нэрээрээ алдаршсан хөгмимчин Юүки Шимада хэдхэн хоногийн өмнө манай улсад ирсэн юм. Тэрбээр өнөөдөр Улсын их дэлгүүрийн өмнө өөрийн тоглолтыг сонирхуулах бөгөөд маргааш “Улаанбаатар” их дэлгүүрт 15-18 цагийн хооронд Монголын хүүхэд залууст орчин үеийн хөгжмийн урлагийн чиг хандлагын талаар тодорхой ойлголтуудыг өгч үзүүлэн тоглолт хийхээр төлөвлөжээ.

Үнэ төлбөргүй энэхүү үзүүлбэрийг үр хүүхэддээ сонирхуулж, улмаар тэднийг хөгжимд дур сонирхолтой болгох, түүгээр дамжуулан хүмүүжлийн зөв суурийг нь тавих алхам хийхийг “Тотал мюзик” хөгжмийн дэлгүүрийнхэн уриалж байгаа гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top