Хувийн амьдралдаа “restart” хийсэн жүжигчин Ч.Ундрал академи нээжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 21

Жүжигчин, нэвтрүүлэгч, шоу менежер, дуучин гэх олон гуншинтай Ч.Ундрал багагүй хугацаанд АНУ-д суралцаж байгаад ирсэн билээ. Хувийн амьдралдаа гарсан олон асуудлыг шийдвэрлэж, өөрийнхөө дотоод ертөнцийг мэдрэхийн тулд ийнхүү эрх чөлөөний орныг зорьсон гэдэг ч тэрбээр УДЭТ-ын маркетингийн албаны даргаар ажиллахаа болиод хэл сураггүй алга болсон бүсгүй. Харийн оронд сурч боловсрон, аялж зугаалаад ирсэн түүний сэтгэл санаа ч тогтвортой болсон тул UBS телевизийн хөтлөгчөөр дахин ажиллаж буй.

Тэгвэл жүжигчин бүсгүй саяхан өөрийн “U art academy” –ийг нээсэн бөгөөд  нэвтрүүлэгч, хөтлөгчийн уран чадвар, тайзны яриа, балет, камертай харьцах гэсэн олон төрлөөр сургалт явуулахаас гадна суралцагч охид залуусын түвшин ахихын хэрээр нэмэлт хичээл заахаар төлөвлөжээ. Тэрбээр өмнө нь "Hero" энтертаймент студийн дэргэдэх хөтлөгчийн курсийг ажилуулахын сацуу мөн ийм нэртэй ресторанийг удирдаж байсан ч энэ бүхнээ өөрийн нөхөр болох найруулагч Б.Баатарт үлдээгээд явжээ. Тиймээс өдгөө ресторан, хөтлөгчийн курс нь хаагдаж, найруулагч нөхөр нь “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгээс өөрийг анхаарахаа болиод байгаа гэдэг.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
b(202.21.106.104) 2013 оны 06 сарын 25

ter nohor ni gj neg aimshgiin har ym aimaar ym mongoliin zaluus odoo yed amidarj bj yagd iim sonin ym bol salj sarniad l ur huuhdee onjruuleed l

0  |  0
kgl(122.201.18.16) 2013 оны 06 сарын 23

anujin gj hen yum be

0  |  0
Bek(180.149.78.26) 2013 оны 06 сарын 21

Anujin tiim emegtei bish yum shig haragddag bi ter emegteid itgej bna ene bol zugeer l hudlaa sensation bhooo humuusee ter huuhen tsaanaa l neg tengerleg ih uhaalag yum shigee

0  |  0
зочин(202.9.47.132) 2013 оны 06 сарын 21

Амжилт хүсэе

0  |  0
Top