Гавьяат жүжигчний хүү кинонд тоглосныхоо төлөө сургуулиасаа ”хөөгджээ”

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 21

"Хэцүү анги" киноны гол дүрийг бүтээж, бүтээсэн дүрээрээ олонд алдаршсан М.Наранмөнхийг МУГЖ Б.Магсаржав гуайн хүү гэдгээр хүмүүс сайн мэднэ. Тэрбээр дээрх кинонд дүр бүтээснээсээ болж сургуулиасаа хасагдсан байна. Энэ талаар түүний аав Б.Магсаржав гуай хэвлэлд өгсөн ярилцлагандаа дурьджээ. Тэрээр "Миний хүү сайн жүжигчин болох гэж зүтгэж яваа хүүхэд. Уг нь СУИС-ыин кино драмын ангид 3-р курст сурч байсан юм. Кинонд тоглолоо гээд сургуулиас нь хасчихсан байна лээ. УГЗ Ганхуяг тэргүүтнүүд миний хүүг сургуулиас нь хассан ч уралагаас шахаж чадахгүй байхаа гэж бодож жаахан гоморхсон. Хүү маань одоо Сингапурт мэргэжлийнхээ чиглэлээр номын дуу сонсож яваа. "Хэцүү анги" кинонд тоглолоо гээд сургуулиас нь гаргачихсан байна лээ. Уг нь оюутан байхдаа кинонд тоглосон хүн зөндөө л байдаг шүү дээ. Ямар хүрд нь буруу эргэж миний хүүг сургуулиас нь холдуулсан юм бол гэж гайхдаа л юм. Гэхдээ урлагт чин зүрхнээсээ хайртай болохоор урлагийн тэнгэр ивээх байхаа гэж залбирдаг" хэмэээн ярьжээ.

 М.Наранмөнхийг сургуулиас нь хасчихлаа гээд аав нь гомдоллож, хэл ам хийж явахыг хүссэнгүй. Тэрээр "Би ер нь хүн царай алдах дургүй хүн байгаа юм. Урлагт заавал сургууль төгсөх албагүй гэж боддог. Ямар мэс засалч болох гэж байгаа биш. Авъяаслаг хүн сайн хөдөлмөрлөж чадал амжилтанд заавал хүрдэг. Цаана чинь өчнөөн дипломтой жүжигчид өөр ажил хийгээд явж л байна ш дээ" гэж тодотгосон байна.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.179.7.6) 2013 оны 07 сарын 07

өөрөө алдаатай бичсэн байна

0  |  0
зочин(202.179.7.6) 2013 оны 07 сарын 07

авьяас байхад алзахгүй ээ амжилт хүсье

0  |  0
zalyyc(218.153.250.192) 2013 оны 06 сарын 23

caixan togoldog chvv dee cain jvjigchin bolnoo cypgyyl ni bystaaj abaa chee

0  |  0
1111(202.131.230.187) 2013 оны 06 сарын 21

ug usgiin aldaa gej nai algaa

0  |  0
i(103.11.193.114) 2013 оны 06 сарын 21

nileen aldaatai bijihmaaa

0  |  0
Top