III эмнэлгийн дарга асан Б.Батчулуун шүүхэд хандав

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 21

Улсын клиникийн III эмнэлгийн дарга асан Б.Батчулуун өөрийгөө үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдсөн гэж үзэж байгаа аж. Тиймээс Сүхбаатар дүүргийн шүүхэд хандан гомдол гаргасан байна. Тус дүүргийн шүүх гомдлыг хүлээж авсан төдийгүй ирэх долоо хоногт шийдвэрлэх талаар эх сурвалж мэдээллээ. 

Дашрамд дуулгахад Эрүүл мэндийн сайд Н.Удвал эмнэлгийн дарга нарыг чөлөөлөхдөө тушаал гаргаж Б.Батчулууныг ажлаас нь халж үүрэг гүйцэтгэгчээр тус эмнэлгийн орлогч даргаар ажиллаж байсан Л.Баярцэцэгийг томилсон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top