Үүл баатрын сонорт: Худалдааны төвийн хогийн пункер өмхийрчихжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 21

/Үүл баатрын сонорт хүргэх "Хогбаатар"-ын цуврал сурвалжлага-5/

Манай сайт Улаанбаатар хотын хогны асуудлыг цуврал сурвалжлагаар нийтлэн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийн сонорт хүргэж байгаа. Энэ удаагийн сурвалжлагаараа Нийслэлийн Баянзүрх  дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрт буюу хөдөө аж ахуйн автобусны буудлын урд байрлах “Баянзүрх” худалдааны төв орчмоор хог "хайлаа". “Баянзүрх” худалдааны төв нь олон нийтийн ихээр цуглардаг газруудын нэг. Гэтэл олон нийт төвлөрсөн энэхүү газар нь мөн л хогондоо дарагдсан, хог нь хаа сайгүй хөглөрсөн байдалтай байна.

Түүнчлэн “Баянзүрх” худалдааны төвийн хогийн пункер нь худалдааны төвийн урдхан талд нь байрласан байсан бөгөөд хог пункерийн гадуур хөглөрч муудсан өмхийрсөн үнэр үнэртэж ойр орчмоор нь хүн явахын аргагүй байлаа. Энэ хавийнхан хогын пункер нь рүү хогоо хийдэггүй дөхүүлж шидээд хаячихдаг "гэмтэй" улсууд байна. Мөн энэ их овоорч хөглөрсөн хогийг ойрын үед л лав ачаагүй байх аа.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(110.33.197.94) 2013 оны 07 сарын 11

batuul odoo yuch hiihgui arai heterhii*****zailaach.bur dordloo.

0  |  0
зочин(124.158.91.83) 2013 оны 06 сарын 22

төрийн албан хаагчид ингээд өөрт оногдсон ажилаа хэл үггүй хийж чадахгүй бол халж солих нь зөв байгаа биздээ. бар үүл дарга өөрэг өгөөд******хариуцс ан хүмүүс нь хөдлөхгүй байнашдээ. ер нь баянзүрхийнхэн ман - г сонгоо биздээ тэгээд л нөгөөдүүл нь мөнгий нь идчихээд цэвэрлэхгүй байгаа юм байна.хохь нь хохь нь

0  |  0
хог(182.160.22.31) 2013 оны 06 сарын 21

энэ хогийг хэн тарьсан юм бол доо ха ха баянзүрх худалдааны төвийнхөн ойр орчмынхоо 50м газрыг цэвэрлэх тухай хотын нитх-ын удирдамжийг л харин биелүүлдэггүй бололтой дог баянзүрх худалдааны төвийнхөн хотын даргаар хогоо цэвэрлүүлэх гээд ийм юм гаргаад байна уу эхлээд дүүргийн даргаараа цэвэрлүүл дараа нь хотын дарга рээ хандвал яасан юм бол доо ха ха

0  |  0
Анук(49.0.168.205) 2013 оны 06 сарын 21

Наад хогыг чин Бат-Үүл биш ТҮК-ийн хэдэн ядарсан хүмүүс цэвэрлэдэг шүүдээ. Манайхан үнэхээр дээрэлхүү ядарсан хүмүүсийг цэвэрлэж л байг гэсэн шиг ингэж хаяад байдагхачин муухай сэтгэлгээтэй хүмүүс. ОДоо хүмүүс рүү нт хандах цаг болсон. Хогны эсрэг өчнөөн л юм хийж байхад мэддэггүй юу г хүсээд бдг ийн

0  |  0
zochin(122.201.18.151) 2013 оны 06 сарын 21

yu we ene chini ter tuwiin khariutsakh ajil biz dee odoo bur amar yum bolokh ni /bat-uulee manai khogiin saw duurchikheji / gekh ni kholguy bolji

0  |  0
zochin(203.91.118.156) 2013 оны 06 сарын 21

tend uil ajillagaa yavuulj bui humuust hamaatai bizdee. Bur davarchih yumaa.Ter hogiig hotiin darga yahiin? uursduu tarisan hogoo tseverleech

0  |  0
Top