Ч.Содтуяаг “жийсэн” мисс Х.Бадамгэрэлийн найдвар загвар өмсөгч С.Төгс болов уу

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 20

Монголын загварын ертөнцийн энэ цаг үеийн төгс илэрхийлэл болж яваа мисс Х.Бадамгэрэл, загвар өмсөгч С.Төгс нар хамтран “Andra Model Management” хэмээх агентлагийг байгуулан хэдийнэ ажилдаа оржээ. Тус агентлагийн үүсгэн байгуулагч нь мисс Х.Бадамгэрэл бөгөөд өдгөө ерөнхий захирлаар нь ажиллаж байгаа бол, гүйцэтгэх захирлаар нь загвар өмсөгч С.Төгс ажиллаж байгаа гэнэ.

Х.Бадамгэрэлийн хувьд залуу хүний хийж бүтээж болох олон салбарт хүч үзэж, чамгүй амжилт гаргаж яваа аввяаслаг нэгэн бөгөөд “Мисс Монголиа-2009” наадмын тэргүүн мисс, Монголын шилдэг 100 залуугийн нэг, “Шилдэг оюутан”, “Шилдэг залуу” алтан медальт, “Гоёл-2010” наадмын шилдэг эмэгтэй загвар өмсөгч, “MODA АRT Vision-2011” наадмын топ модель, Монголын дизайнеруудын холбооны 1-р зэрэглэлийн загвар өмсөгч юм.

Загвар өмсөгч С.Төгс нь “Mersedes Benz Berlin Fashion week”-ийн гурав дахь өдрийн Face, Anja Cockel London брэндийн Face, Hole Magazine cover, Looky Lookycampaigne germany-ийн Face-ээр шалгарч хэдийнэ дэлхийн загварын тайзнаа эх орныхоо нэрийг мандуулж яваа нэгэн билээ. Мисс Ч.Содтуяа эгчийнхээ удирдлаган дор чамлахааргүй суралцаж, нэг л өдөр өөрийн гэсэн агентлаг нээхээр одсон Х.Бадамгэрэл ийнхүү хамтрагч бүсгүйгээ олжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
negee(218.153.250.192) 2013 оны 06 сарын 23

yacan myyxai typ[anxai yam obchvv ni xapagdaj bna chvv dee

0  |  0
Top