Хуурамч жолооны үнэмлэх ашиглаж байсан гадаад иргэнийг баривчилжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 20

Өчигдөр Чингэлтэй дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэнгис” кино театрын урд талын зам дээр шалгалт хийж байсан замын цагдаагийн алба хаагч Соната 5 маркийн авто машинтай гадаадын иргэнийг шалгахад хуурамч жолооны үнэмлэх хэрэглэн замын хөдөлгөөнд оролцож байсныг тогтоож баривчилсан байна.

Тэрбээр Казахстан улсын иргэн 20 настай эрэгтэй Р.Э гэгч юм. Түүнийг хуулийн дагуу зургаан сар хүртэлх хугацаагаар ял эдлүүлэх, эсвэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100-150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөөр торгох аж. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
turuu(202.70.46.203) 2013 оны 06 сарын 21

ene muu kazakuud neg bol tsagdaa alna neg bol tsagdaag huurah gene yah geed bna ter burgedteigee uulandaa zailval taarna

0  |  0
Top