DJ YEEZY-ын хөгжмийн хэмнэлийг сонирхоорой

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 20

Дэлхийн урлаг соёлын томоохон хамтлаг, дуучид манай оронд аялан тоглолтоо хийх болсон нь гадаадын хөгжмийн урлаг, соёлын тоглолтыг эх орондоо нэвтрүүлэх боломж нээгдсээр байгааг илтгэх мэт. Үүний үргэлжлэл болсон ээлжит уран бүтээлч манай оронд тун удахгүй ирэх гэж байна. Залуус бидний сайн мэдэх Chris Brown, Tyga, Sean Paul зэрэг Холливудын ододтой хамтран ажилладаг Германы алдарт DJ Yeezy-тэй Монголын залуучууд нэгэн үдэш хамт доргих нь ээ.

Зургадугаар сарын нэгэнд Sean Paul-ын Ladenburg-т тоглосон тоглолтод оролцсоноор түүний энэ зуны аялан тоглолт эхэлсэн юм. Харин Монголд хийх тоглолтын товоо зарласан бөгөөд RED CUP нэрэн дор болох энэ зуны хамгийн доргио, шоу үдэшлэгт барууны шоу ертөнцийн хэв маяг, залуучуудын өнгө төрхийг илтгэж DJ YEEZY-ын хөгжмийн хэмнэл, өөрийн өнгө төрхөөр залууст хөгжмийн эрх чөлөөг мэдрүүлэх өдөр ойртсоор байна.

Түүнчлэн уг шоунд Монголын алдартай DJ, рэппер  Rokit Bay, Tsetse, Vanquish, EZ-Loc болон бүжгийн Punk and Rap, Assume and Rap хамтлагууд нэгдэж шинэ уран бүтээлээрээ энэ цагийн Монголын урлагийн төлөөлөл гэдгээ харуулах ажээ.

Шоуны хамтран зохион байгуулагчаар урлагийг дэмжигч “Total Music”, “United Colors of Benetton”, “AПУ” компани ажиллаж байгаа бөгөөд DJ YEEZY-тэй энэ сарын 28-ны баасан гарагт River beach-т уулзах боломжтой юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top