Бяцхан гүнжийн түүх танд юу өгүүлэх вэ?

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 20

Охидын хувийн сургуулийн сурагч Сара бол бүхний хайр, хүндлэл хүлээсэн эелдэг ухаалаг, авьяаслаг, бас баян эцэгтэй охин билээ. Гэтэл түүний амьдрал нэг л өдөр орвонгоороо эргэнэ. Гэнэтхэн золгүй тохиолдлоор эцэг нь нас барснаар бүтэн өнчирч, зальтай хүмүүс түүнд ногдох бүх өв хөрөнгийг өөрийн болгосноор орох орон ч үгүй, сургуулийнхаа төлбөрт өгөх ч мөнгө төгрөггүй болж, чухам амьдралын ёроолд шидэгдэнэ.

Гэтэл яасан гээч... Баян, аавтайгаа байх үед нь Гүнж, Найз гэж дууддаг байсан тэр охид нь одоо бол түүнийг зарц боол шигээ үзэж дээрэнгүй хандан, үзэж, шоолон доромжлох болов. Харамсалтай нь Сара хичнээн дургүй байсан ч тэдгээр хоёр нүүртэй охидын үйлчлэгч, цэвэрлэгч нь болж, өл хоол залган сургуулийнхаа хонгилд толгой хорогдохоос өөр ямар ч аргагүй байлаа.

Гэсэн ч тэдгээр бүдүүлэг тэнэг доромжлол бүхнийг Сара охин тэсч гараад зогсохгүй өөрийн эрхэм нэр төрөө хамгаалж үлдэхийн төлөө жаахан охинд баймгүй их хүч, тэвчээр, ухаан гаргадаг билээ. Хичнээн хүнд нөхцөлд байсан ч төрөлхөөс өөрт нь заяасан эрхэмсэг, бүхнийг хайрладаг, ухаалаг тэр чанараа гээсэнгүй, хадгалж, шударга бусын эсрэг тэмцэнэ. Эцсийн эцэст тэр бүх бэрхшээлийг даван туулж чадна. Энэ бол сэтгэл хөдлөм бас бахархам түүх юм.

Энэ зохиолыг Дэлхийн хүүхдийн алдарт зохиолч Ф. Бөрнэт 1905 онд бичжээ. Бичигдсэн цагаасаа хойш даян дэлхийд алдаршин түгсээр өдгөө өсөх балчир насандаа энэ зохиолыг уншилгүй өнгөрдөг хүүхэд гэж аль ч оронд бараг үгүй болжээ.

"ЭРДЭНЭСИЙН САН-108"


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top