Онцгой байдлын ерөнхий газрын 420 гаруй албан хаагч шагнууллаа

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 20

Онцгой байдлын албаны 9 жилийн ойн баярын хурал, шагналын арга хэмжээ МҮЭСТОрдонд боллоо. Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан 420 гаруй албан хаагч төрийн одон медаль, Онцгой байдлын албаны цол, салбарын нэрэмжит шагналаар шагнагдлаа. Монгол Улсын Шадар сайдын тушаалаар “Онцгой байдлын албаны тэргүүний ажилтан” тэмдгээр 20 албан хаагч, “Онц гал сөнөөгч” тэмдгээр 20 албан хаагч шагнагдсан бол Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар хугацааны өмнө Онцгой байдлын хурандаа дөрөв, дэд хурандаа хоёр, хошууч гурав, ахмад цолтон 32 төрлөө.

Мөн ОБЕГ-ын даргын тушаалаар Жуух бичиг-22, Баярын бичиг-40, Сайшаалын үнэмлэх 57, Онцгой байдлын албаны төлөө 1,2,3 тэмдгээр 213 албан хаагч шагнагдлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top