Цагдаагийн эргүүлийн автомашиныг шинэчилнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 20

Монгол улсын Засгийн газрын 2011 оны 153 тоот тогтоолоор “Цагдаагийн байгууллагын зарим ажил, үйлчилгээ, хангалтын жишиг норматив”-ыг баталсан. Тогтоолд 100 мянган  хүн тутамд дүүргийн цагдаагийн хэлтэс, 4000 хүн тутамд хэсгийн байцаагч, 15 мянган хүн тутамд автомашин, хөдөлгөөнт эргүүл ажиллан цагдаагийн байгууллагын ажил, үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэж байхаар тогтоосон.

Энэ тогтоолын дагуу 2012 оны 11-р сард нийслэлийн төвийн 6 дүүргийн  цагдаагийн хэлтсүүдийг шинээр 12 хэлтэс болгон зохион байгуулсан.

Нийслэл хотод хүн амын төвлөрөл суурьшил нэмэгдсэнтэй холбогдуулан иргэдийн амгалан тайван байдлын хангах, аюулгүй орчинг бүрдүүлэх,цагдаагийн байгууллагын ажил, үйлчилгээг алслагдмал хороо, иргэдэд хүргэхэд хөдөлгөөнт машинт эргүүлийг  2008 онд  анх буй болгон нийслэлийн 4 бүс 70 чиглэлд  60 автомашинаар эргүүл хийх болсон нь олон улсын томоохон хотуудын жишигт хүрсэн  ажил болсон юм.

Хөдөлгөөнт эргүүлд 24 цагаар тасралтгүй ашиглаж байгаа автомашинуудын ашиглалтын норм дуусч байгаа үед Нийслэлийн ИТХ-ын шийдвэр, хөрөнгө оруулалтаар Нийслэлийн цагдаагийн газарт 75 автомашиныг шинээр авч өгч парк шинэчлэлт хийх болов.

НЦГ-т шинээр өгөх автомашинуудыг Даваа гарагт хүлээн авч сонгуулийн хамгаалалтын үйл ажиллагаа болон цаашид нийгмийн хэв журам сахиулах хөдөлгөөнт машинт эргүүлийн чиглэлээр ашиглана.

ЦЕГ-ЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
naagii(202.70.46.199) 2013 оны 06 сарын 20

Ene bvdvvn darga nar oorsod wigee bvdvvn mashin ulsiin mongoor avch gangarhiin orond ter mongooroo horooni baitsaagch nartaa motostiklch boltugai avad ogchvol ajildni mon ih nemer bolnodoo

0  |  0
Top