13 удаа мэс засалд орж найдваргүй гэгдэж байсан хүүг аварчээ

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 20

Монгол улсаас эмчлүүлэхээр ирсэн 3 настай бяцхан хүү Б, Солонгосын Католик дээд сургуулийн дэргэдэх  эмнэлгийн эмч нарт хандсанаар өнөөдөр ганцхан удаагийн мэс заслын дараа эрүүл саруул болоод байна. Бяцхан хүү Б-гийн шулуун  гэдэс  хэсэг газраа үрэвсэж түүгээр дамжих өтгөнийг үл дамжуулан улмаар цемент мэт хатуу болгож гадагшлуулах явцыг бүрэн зогсоож гэдэс , ходоодыг хөөлгөн гэмтээдэг  байсан ба үүнийг зөв оношлоогүй Монгол эмч нар бяцхан хүүгийн гэдэс , ходоод орчмоор 13 удаа мэс засал хийн , цаашид дахин мэс засал хийх газаргүй болтол нь хагалж , оёдол хийсэн  байжээ. Ийнхүү Солонгос эмч нар Монгол хүүгийн оношийг зөв тогтоон өнгөрсөн 6 сарын 15-ны өдөр эмээгийнх нь хамт Солонгоё улсад авчирч , 24 -ний өдөр 5 цаг 30 минут үргэлжилсэн мэс заслаараа шулуун гэдэсний үрэвсээд байсан хэсгийг тайран авч хаях мэс заслыг амжилттай хийжээ.

Одоогоор бяцхан хүү эрүүл саруул болж эх орондоо  өчигдөр буцлаа  гэж мэс заслыг удирдан хийсэн их эмч И Мёнг Дог хэллээ. Энэхүү өвчин нь 50 мянган хүүхэд тутамд нэг удаа тохиолддог өвчин бөгөөд Монгол хүүгийн мэс заслын төлбөр болох 30 сая воныг эмнэлгийн зүгээс бүрэн даажээ. 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
MBA(203.194.115.173) 2013 оны 06 сарын 25

Монголын эмч нэртэй цагаан халадтай сүгнүүд минь дэлхийгээр нэг онигоогоо чирлээ дээ... Даанч сүүлийн үед ЭМЯ-ны зүгээс сайн юм огт дуулдахаа больсон дог.

0  |  0
ewii deee (122.201.18.56) 2013 оны 06 сарын 20

Urgelj iweej baig huu min.az jargal husei.saihan medee bna

0  |  0
ewii deee (122.201.18.173) 2013 оны 06 сарын 20

yamar saikhan medee we.sain saikhan yrt ydaan amidral chamaig

0  |  0
иргэн(202.21.113.139) 2013 оны 06 сарын 20

сайхан мэдээ байнаа хүүд баяр хүргэе манай авлига авахаас өөр юм бодохоо больсон эмч нараа нэгийг бодоочээ хэнд ч нэмэргүй баахан хувийн эмнэлэг нээгээд л мөнгө хүүлэх л ажил хийх юмдаа чааваас гэж

0  |  0
Үнэн бол сайхан мэдээ байнааа Баяр хүргэе(202.179.27.228) 2013 оны 06 сарын 20

6-р сарын 24 болоогүй биз дээ?????????????/

0  |  0
jagaa(183.81.171.102) 2013 оны 06 сарын 20

saihan setgel gargasan buyntai emch nart hvvgiin umnuus talarhal ilerhiili

0  |  0
Top