А.Бат-Ялалтын хэргийг мөрдөн байцаалтанд буцаалаа

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 20

Налайх дүүрэгт байрлах банкны салбарт дээрэм хийхээр зэвсэгтэй нэвтрэн, нэг хүний аминд хүрч, хоёр хүнийг хүнд гэмтээсэн А.Бат-Ялалтад холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр боллоо. Шүүх бүрэлдэхүүн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шийдвэр гаргасан юм. Эргэн сануулахад, анхан болон давж заалдах шатны шүүхээс түүнд ялын дээд хэмжээ болох цаазаар авах ял оноосон. Гэвч хяналтын шатны шүүх түүний хэргийг анхан шатны шүүх рүү буцаасан юм.

Харин анхан шатны шүүх түүнд холбогдох хэргийг дахин хянаж, 25 жилийн хорих ял ногдуулсан. Гэтэл ялын дүгнэлттэй санал нийлэхгүй давж заалдах шатны шүүхэд хандсан ч шүүх хурал нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.21.106.106) 2013 оны 06 сарын 21

ene huunees uluu asuudaltai tom akuuluud baihaad jijig zuil bichil bh yu ene zindaa sait .ene n taraagyui sait bna daa

0  |  0
Top