Цахилгааны үнийн хөнгөлөлт хэрэгжинэ

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 20

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах үүднээс өмнөх жилээс хэрэгжиж эхэлсэн цахилгааны үнийн хөнгөлөлтийг энэ жил ч үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр болжээ. Тиймээс огт нүүрс түлэлгүй цахилгаан халаагуур хэрэглэсэн айлуудын оройн 6.00 цагаас өглөөний 9.00 цаг хүртэлх цахилгааны үнийг 100 хувь хөнгөлөхөөр болсрн байна. Мөн утаагүй зуух хэрэглэж, нүүрс биш боловсруулсан түлш ашигласан айлуудын цахилгааны төлбөрөөс нь сард 10-15 мянган төгрөг хөнгөлөхөөр болжээ.

Хөнгөлөлт урамшуулалд хамрагдсан нэг айл жилд хамгийн багадаа 30-40 мянга, ихдээ 80-100 мянган төгрөг хэмнэсэн судалгаа гарчээ. Цахилгааны урамшуулалд хамрагдсан нийт айл өрх нийлээд 1.2 тэрбум төгрөгийн хөнгөлөлт эдэлжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
oyuka(202.21.113.138) 2013 оны 06 сарын 20

sard 60000gardag aild hongolot bgui bna sh dee haana heniig yamar shalguuraar hongolood bgaag todruulmaar bna hemnelttei zuuh ene teriig n avaad ch yamarch hongolot oldohgui yum eniig todruulj ogooch esuul neg hashaanii 3 aild tus tusad n tooluur tavij ogch bolohgui yumuu zovhon gazar ezemshigchid n tooluur taviad busdad tooluur tavihgui bgaag bodoltsoochee todoruulj ogooch

0  |  0
Top