Онцгой байдлын алба үүсгэн байгуулагдсны есөн жилийн ой тохиож байна

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 20

Өнөөдөр онцгой байдлын алба үүсгэн байгуулагдсаны есөн жилийн ойн баяр тохиож байна. Ойн баярын арга хэмжээ, ёслолын жагсаал Сүхбаатарын талбайд болж байгаа бөгөөд ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд, Шадар сайд, УИХ-ын гишүүд, Нийслэлийн удирдлагууд болон Онцгой байдлын албаны бие бүрэлдэхүүн оролцлоо.

Мөн Нийслэлийн онцгой байдлын газарт иж бүрэн тоноглогдсон сүүлийн үеийн 22 гал унтраах машиныг гардуулж өгөв. Уг гал унтраах машинуудыг Япон улсын Засгийн газар, ЖАЙКА олон улсын байгууллагын буцалтгүй тусламжаар олгож байгаа юм. Нийт 14.2 тэрбум төгрөгийн өртөгтэй  галын 22 автомашиныг Монголын эрс тэс уур амьсгалд тохируулан Япон улсад захиалгаар бүтээснээрээ онцлогтой гэв. Энд 3500 литрийн багтаамжтай усны цистерн бүхний найман машин, 8000литрийн багтаамжтай найман машин, химийн аргаар гал унтраах нэг машин,  гэрэлтүүлэгч цамхаг бүхийн аврах машин гурав, сунадаг шаттай машин хоёр багтжээ. Онцгой байдлын ойн баярын хурал, шагналын арга хэмжээ МҮЭСТОрдонд яг одоо эхэлж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top