Дуучин Б.Энхмэнд, яруу найрагч Н.Баянмөнх нар хүүдээ Б.Эрчисмөрөн нэр хайрлажээ

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 20

Нийтийн дууны ертөнцөд Г.Чинболор, Б.Энхмэнд гэсэн хоёр нэр тодоос тод бичигдэж үлдсэн нь лавтай. Хайрын дууны хамтрагчид цомог, DVD, тоглолт, клип гээд л уран бүтээлийг ёстой “бөөндөх” шиг болдог байсны нууц нь яруу найрагч Н.Баянмөнхтэй холбоотой гэлцэх нь бий. Үг аялгуу нь зохицсон гайхалтай сайхан дуунууд зохиож, эхнэрийнхээ продюссерээр ажилладаг байсан найрагч залуу нэлээдгүй амжилтанд хүрсэн.

Харин дуучин бүсгүй хөл хүнд болсноор Н.Баянмөнх гэр бүлийн амьдралдаа анхаарал хандуулж, тэдний уран бүтээлийг хэсэг хугацаанд завсарлуулжээ. Дуучин Г.Чинболор ч бие даасан уран бүтээлээ туурвиж хоёр ч цомог гаргаад амжсан удаатай. Бяцхан охиноо өсгөн урлагийн ертөнцөөс “зайгаа барьсан” Б.Энхмэнд дахин хөл хүнд болж, фэнүүддээ бараг мартагдаж эхэлсэн билээ. Харин тэрбээр өнгөрсөн сарын эхээр нярайлж, яруу найрагч Н.Баянмөнхөд удам залгах нуган үр төрүүлж өгсөн юм.

Хосууд том охиндоо Б.Дөлгөөнтамир гэх содон нэр хайрлаж байсан бол, энэ удаа шинэ хүнийхээ нэрийг Б.Эрчисмөрөн хэмээн сонгосон аж. Сонирхуулахад, яруу найрагч Н.Баянмөнх тавын тоог шүтдэг бөгөөд хүү нь тавдугаар сарын таванд мэндэлж, 15-нд буюу аавынхаа төрсөн өдрөөр гэрчилгээг нь гардаж авсандаа туйлын их бэлэгшээд байгаа гэсэн шүү.

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Эр хүн(202.126.89.158) 2021 оны 10 сарын 08

Сайхан бүсгүй. Хайртай шүү

0  |  0
zochin(202.70.37.202) 2013 оны 06 сарын 22

saihan hosuud mongoliin bas neg baharhal

0  |  0
455(103.10.22.104) 2013 оны 06 сарын 20

Àâãàéíõàà óóãóóë íóòãèéí ãîëûí íýð ºã÷ýý.Þó áîäñîí þì áîë äîî õººðõèé

0  |  0
suvda(180.235.169.152) 2013 оны 06 сарын 20

omnoh enher ohinoo joohon ch gesen harj uzeesei dee. gaihuulah amidral bish shuu dee uhaantai bmaar ym

0  |  0
яяя(202.179.22.148) 2013 оны 06 сарын 20

Яасан гоё нэр вэ.Би бас хүүхдүүдээ өгөх гоё гэсэн нэрүүдийг цуглуулаад л байгаа. тэгэж байгаа д будаан дунд хийгээд гарч ирсэнийг л өгнө дөө ккк

0  |  0
hehe(92.104.218.224) 2013 оны 06 сарын 20

yun aimaar hunees iluu haragdah gej baigaa yum shig surtei ner ogdog bolood baigaa yum be???nerteigeer n zahilgaan stanz gedeg ner ogchihgui...

0  |  0
evgui(122.201.18.37) 2022 оны 02 сарын 17

хүн чанар жоохон тийм юм билээ. Говийн хүн гэхэд хэцүү.

0  |  1
Top