Эрчүүд ээ, эмэгтэйчүүдэд юу дутагддаг вэ

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 19
  1. Үнэт эдлэл. “Батаа эхнэртээ булган шуба авч өгчээ”, “Алимаа алмаазан шигтгээтэй бөгж зүүчихэж”, “Туяа 500 мянгаар гутал авч өмссөн байна” гэсээр байтал та тэднийг нь хараагүй хэрнээ танил болчихно.
  2. Уруулын будаг. Бүсгүйчүүд амьдралынхаа туршид эрчүүд бидэнд таалагдах гэж гурван килограмм уруулын будаг иддэг гэнэ дээ.
  3. Жингээ хасах. Та ажлаа тараад ядарсан амьтан гэртээ ирлээ. Гэтэл хөргөгчинд гурван лууван, ногооны салат, сүү байна. Эхнэр чинь тэгтэл “Хайрт минь, би турж байгаа. Чи ч бас туршаад үз л дээ” гэх вий.
  4. Амттай хоол. Амьдралдаа огтхон ч хоол хийж үзээгүй эмэгтэй хүн гэж байхгүй л дээ. Гэхдээ хоол сайн хийдгээсээ хийж чаддаггүй нь олон гэдэг ч үнэн. Хоол хийж чаддаггүй эмэгтэй нөхрөө алдаж мэднэ шүү.
  5. Толь. Түүнд хүссэн даашинзыг нь авч өгөөд тольгүй өрөөнд оруулаад цоожилчих. Хэрхэх бол гэдэг нь маш сонирхолтой байгаа биз.
  6. Зурхай, мэргэ, төлөг. Бүсгүйчүүд л сонинд гарсан зурхайны дагуу хэн нэгэнтэй танилцахад болно гэж боддог.
  7. “Савангийн дуурь”. Эрчүүд 348 ангитай сериалийг тасралтгүй үзэж чаддаг бил үү. Тэгвэл эхнэрт чинь ийм их чадвар, эрч хүч байна.
  8. Гомдоолт. Тэд үргэлж л ямар нэгэн гомдчих юм эрж хайж явдаг улс.
  9. Найз бүсгүй. Дотны найзтайгаа хамт кафед, интернэтэд юмуу аль эсвэл утсаар хэдэн цаг ч хамаагүй чалчих нь эмэгтэй хүний амьд яваагийн бас нэг зорилго.

10.  Айх. Жоом юмуу бүр ялаа хүртэл түүний зүрхийг “авчих” шахна.

11.  Хадам. Сайн бараа заавал дагавартай байдгийг тэд сайн мэднэ. Тэгвэл сайхан хань ээжтэйгээ ирнэ гэдэг тэдэнд “зугаатай” зүйл.

12.  Заль. Нэгэн хятадын суут ухаантан “Эмэгтэйчүүд могой шиг зальтай улс” хэмээсэн байдаг. Гэтэл тэрбээр нэлээд хугацааны дараа “Бүр түүнээс ч илүү юм байна” гэжээ.

13.  Шопинг. Эрчүүд минь энэ хүслийг нь биелүүлснээр та амьдралдаа хэд хэдэн удаа одон гардах байх шүү.

14.  Инээмсэглэл. Үүнээс өөр гайхалтай зүйл хорвоо дээр байдаг гэж үү.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top