СХГ-ын үүрэг гүйцэтгэгч Г.Энхтайван Төрийн албан хаагчдыг хууль бусаар ажлаас нь халжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 19

Стандартчилал, хэмжилзүйн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Г.Энхтайван Төрийн албан хаагчдыг хууль бусаар ажлаас халсан талаар халагдсан иргэд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Одоогоор 12 хүн халагдаад байгаа учир ажлаас халагдсан иргэдийн төлөөлөл болох “Мэргэшсэн төрийн албаны төлөө үндэсний холбоо”-ныхон өнөөдөр Н.Алтанхуяг, Д.Тэрбишдавга нарт шаардлага хүргүүлж байгаагаа албан ёсоор мэдэгдсэн юм. Тэд Стандарт хэмжилзүйн газрын шинэхэн удирдлагууд төсвийн мөнгийг хувьдаа завшиж, Төрийн албан хаагчидтай зүй бусаар харьцан, эсэргүүцсэн ажилтныг толгой дараалан ажлаас халах тушаал гаргаж байгааг онцлон дурдав. 

134328

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top