Поп хатагтайн гарын шавь Л.Насанбуянгийн этгээд хэв маягууд

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 19

Хэр баргийн дуучинд олдохооргүй том боломжийг атгаж, поп хатагтайн хайр ивээлийг хүртсэн Л.Насанбуян стилиэ байсхийгээд л өөрчилдөг. Угаасаа гоёл зүүсгэл, үсний өнгө, өмсөх хувцас, нүүр будалтаасаа амархан уйдчихдаг багш нь ийм байхыг зөвлөсөн болохоор тэр. “Universe best songs” наадмын дэд байрын шагнал хүртээд Солонгост суралцахаар одсон ч тун удалгүй голоод ирсэн Л.Насанбуян саяхан төрсөн өдрийн баяраа рок попынхны хүрээнд нижгэр тэмдэглэжээ.

Гавьяат жүжигчин, поп дива Б.Сарантуяагийн үнэнч туслах, бас ганц шавь гэдгээрээ ихэд бахархдаг тэрбээр Улсын филармонийн дэргэдэх “Баянмонгол” чуулгын гоцлол дуучнаар ажилладаг юм билээ. “Оддын эрэлд-2” шоуны ялагч болсноосоо хойш цөөнгүй уралдаан тэмцээнд амжилттай оролцсон дуучин бүсгүй хамраа өндөрсгөн, нүднийхээ зовхинд мэс хүргээд амжсан. Харин нэг хэвийн байдлаар удаан явахыг хүсдэггүй тул стиль имижээ хүртэл сольж, өөр дээрээ “туршилт” хийх дуртай Л.Насанбуянгийн сонирхолтой зургуудыг танд хүргэе.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.179.22.99) 2013 оны 06 сарын 20

goy bna amjilt

0  |  0
зочин(182.160.15.110) 2013 оны 06 сарын 19

энэ охин анх Балхжавын дууны тэмцээнд орж байхдаа бандайсан тарган охин байсан шигэж төрөл арилжтал турсан нь түүний хөдөлмөрч дайчний шинж дээ үнэхээр ямар аймаар бүдүүн охин байлаа даа

Top