Мисс Б.Гантогоо баян нөхөр, бяцхан хүүгээ таньдаггүй гэв үү

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 19

Бөх байрын царайтай, бадриун биетэй залууг ханиараа сонгосон мисс Б.Гантогоо олны өмнө үзэгдэхээ больж, нам гүмхэн амьдрах болсон. Дэлхийн миссүүдийг эх орондоо урьж, алдартай моделиудаар хүмүүнлэгийн аянаа сурталчлуулан, төрийн ордноор гунхаж явсан тэрбээр энэ бүхнээ ор тас мартсан бололтой. Мисс, загвар өмсөгч болох хүсэлтэй охидод багшлан гадаадын загварын агентлагуудад зуучлах ажил нь “үлгэр” мэт сарнижээ.

Үрийн зулай үнэрлэн ээж болсон мисс Б.Гантогоо гэр бүлийнхээ амьдралыг ихэд нууцалж, үргэлж л охиноо рекламдаж явдаг ээж нь загас шиг дуугаа хураасан гэдэг. Гэтэл мисс бүсгүйн нөхөр, хүүхэдтэйгээ цуг авахуулсан зургууд олонд хүрснээр түүнийг ямар хүнтэй суусан, хүүхэд нь аав ээжийнхээ хэнтэй нь илүү адилхан болохыг сонирхсон хүмүүс олширчээ. Гайхалтай нь, тэрбээр эдгээр зургийг хэзээ авахуулснаа сайн санахгүй байгаа төдийгүй хамт авахуулсан хүмүүс нь түүний нөхөр, хүү хоёр биш гэж хэлжээ. Харин найз нөхөд, ойр дотныхон нь мисс бүсгүйг ийн худал хэлсэнд гайхаж “Хүмүүс мэдлээ гээд яах ч юм билээ. Юунд ингэж хайртай хүмүүсээ үгүйсгэж байгаа юм бол” гэлцэж суугаа аж. Юутай ч, мисс бүсгүйн хайрыг татсан азтай залууг Г.Сүхболд гэдэг бөгөөд гавьяат жүжигчин Ж.Алтанцэцэгийн нөхөр Г.Сүхбуянгийн дүү гэлцэж байгаа нь үнэний хувьтай аж. Мисс эхнэрээ хардаж, бүр гар хүрдэг гэх Г.Сүхболд уул уурхайн чиглэлээр ажилладаг, нэлээд чинээлэг нэгэн гэдгийг олон хүн баталдаг юм билээ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ariun(115.91.42.230) 2019 оны 12 сарын 26

gantogoogiin eej aav*****hen be gedgiig medmeer baiaval bi mash todorhoi helj chadnaaaaaaaaaaa

1  |  0
Tila(180.149.78.26) 2013 оны 06 сарын 21

Bayanmongol horoolold amidardag yum ger bulteigee jargaltai l yavj bgaa haragddag. Targalahiin huvid bol neleed jin nemsen gehdee huuhed gargasan hun argagui shuu dee ta nar bitgii neg negnee ingej muulj bgaach dee

0  |  0
иргэн(49.0.200.29) 2021 оны 02 сарын 21

2 хөдөөний дутуу хөгжилтэй сармагчингууд. эхнэр нь биеэ үнэлэгч сармагчин нөхөр нь зэрлэг араатан

1  |  0
Nergui(202.170.69.194) 2013 оны 06 сарын 19

Zoriud helsen ch odoo yaltai bilee hun ooroo husehgui bol albadaad muulaad baidagaa bolih tsag bolson l baimaar yumaa gej....

0  |  0
Top