Чингисийн дүрд “хувирсан” Б.Баяр нугараач охидоор өөрийгөө чимжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 19

“Сар анх мандсан нутаг”, “Би Монгол хүн” зэрэг түүхэн баримтат киногоороо мэргэжилтнүүдийн үнэлгээг авч, олон улсын наадамд амжилт гаргаж явсан хүн бол найруулагч Б.Баяр. Өнөө цагт бараг мартагдах дөхсөн баримтат киноны төрөлд хүчээ сорьж, өөрийн гэсэн орон зайг бий болгосон тэрбээр “Усны гудамж” олон ангит киногоо дэлгэцэнд гаргаад байгаа. Өдгөө найруулагч эр Атилла хааны тухай өгүүлсэн “Хаадын хаан” киноныхоо зураг авалтыг эхлүүлсэн бөгөөд гадаадын хэд хэдэн орноор уран бүтээлчидтэйгээ цуг аялж яваа аж.

Түүний эгч болох Б.Сувд нь “Монгол костюмс” төвийн захирлаар ажилладаг учраас киноны зураг авалтад шаардлагатай хувцас хэрэглэлээр нь хангаж өгчээ. Мөн загварын томоохон шоунд оролцохоор харийн орныг зорихдоо дүүгээ дагуулан явж, “Монгол костюмс” төвийнхөө үйл ажиллагааг баримтжуулан үлдээдэг гэсэн. Тэгвэл өнгөрсөн жилийн зургадугаар сарын эхээр Францын Парис хотноо зохион байгуулсан “Монгол хувцасны нууц товчоо” загварын шоунд найруулагч Б.Баяр моделиор оролцжээ. Уран нугаралт, Монгол ардын бүжигтэй хослуулсан загварын шоуны дараа тэрбээр Чингисийн дүрд “хувиран” нугараач охидтой цуг патиараа татуулсан байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(122.201.18.171) 2013 оны 06 сарын 20

aatai Chinges baina oo

0  |  0
Top