Найруулагч Д.Галбаяр хүүтэйгээ ижилсэж, эхнэрийнхээ “нууц”-ыг задлав

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 19

Гавьяат жүжигчин Г.Дашхүү агсны хүү буюу найруулагч Д.Галбаяртай дэр нэгтгэсэн Т.Хулан хүүгээ олны өмнө гаргах тун дургүй. УДЭТ-ын сайхан хүүхнүүдийн нэг, авьяаслаг жүжигчдийн тоонд багтаж явдаг тэрбээр өөрөөсөө хэдэн насаар ах, урьд нь амьдрал зохиож явсан, дагавар охинтой эрийг ханиараа сонгосондоо ер харамсдаггүй гэдэг. Тиймдээ ч дагуулж ирсэн охинд нь чадлынхаа хэрээр анхаарал тавьж, ээжээс нь дутахааргүй халамжилж яваа жүжигчин Т.Хулан хүүтэй болоод жинхэнэ эх хүний баяр баясгаланг мэдэрсэн тухайгаа ярих дуртай.

Харин хүүгээ хэдхэн сартай байхад нь өөр хүүхэд тэврээд “Топ” савангийн сурталчилгаанд тоглосон нь олон хүнийг гайхашруулсан билээ. Түүнийг чухам юуны учир өөрийнхөө хүүтэй цуг сурталчилгаанд тоглоогүй шалтгааныг нь асуухад “Нялх үрээ олны хар, цагаан хэл амнаас сэргийлэхгүй бол болохгүй шүү дээ. Тэгээд ч хэдхэн секундын реклам юм чинь” гэж хариулсан байдаг. Тэгвэл хөөрхөн Т.Хулангийн бяцхан үр өдгөө аавтайгаа адилхан хувцсаар гангарах хүртлээ өсч томорчээ. Найруулагч Д.Галбаяр хүүтэйгээ авахуулсан зургаа олонд дэлгэж, эхнэрийнхээ “нууц”-ыг задалсан нь энэ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
11212(203.91.118.190) 2013 оны 06 сарын 23

Барсагийн шинэ жэрси байна хаанаас авсан юм болоо

0  |  0
ээж(122.201.18.24) 2013 оны 06 сарын 19

Хөөрхөн хүү байна хүнийг мөнгө хөрөнгө харахгүйгээр тулж түшээд явж байгаа хулан сайн эмэгтэй шүү харин үрээ хаяад хүний хүүхдийн нулимсыг барж аавыг нь булаасан аглуугийн авгай бол шулам шүү

0  |  0
Top