Урлаг соёлынхон хүмүүнлэгийн үйлст нэгдэж, өвчтэй хүүхдүүдэд тусална

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 19

“Монгол шилтгээн” цогцолборт энэ сарын 22-нд болох “Summer Love” фестивальд урлаг спортын одод нэгдэж, сонсогч фэнүүдээ хүмүүнлэгийн үйлст уриалжээ. Уг фестивалийн  гол зорилго нь Монголын мянга мянган үрсийн эрүүл мэнд, амь насыг аврах оношилгооны аппарат худалдан авах хөрөнгө босгоход оршиж буй гэнэ.

Энэ ч утгаараа,  “Summer Love” фестивальд  хип хоп хамтлаг, репперүүд, рок попын дуучид, DJ нар оролцохоос гадна  Үндэсний цирк, “Монгол модель”, “Шилмэл загвар”, “Азийн модель” зэрэг агентлагууд, Монголын дизайнеруудын холбоо, “Ondo” граффити дизайн, “Free runners”, “Чопперс” клубынхэн ч хүрэлцэн ирэх гэнэ. Улс төрийн шоу хийж, хууль бус газрын наймаагаар хөлжсөн бандгар жийптэнгүүдээс илүүтэй бяцхан үрсийнхээ эрүүл мэндийн төлөө санаа зовнисон урлаг соёлын алдартнууд ийн нэгэн үдэш чуулж, хүмүүнлэгийн үйлст дуу хоолойгоо нэгтгэх нь ээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top