Ноцтой ослоос болж эхнэр нөхөр хоёр эмнэлэгт хүргэгджээ

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 19

Өнөөдөр өглөөний 9 цагийн орчимд Баянгол дүүргийн нутаг дэвсгэр буюу хүмүүсийн хэлж заншсанаар 10 дугаар хорооллын замд ноцтой осол гарсан талаар бид мэдээлсэн. Тэгвэл зарим эх сурвалжийн мэдээлснээр “Сутайн буянт" компанийн  УНБ 2154 дугаар DAEWOO маркийн автобусанд 25-30 зорчигч явсан байна. Харин автобусанд даруулсан суудлын жижиг тэрэгэнд эхнэр, нөхөр хоёр явсан бөгөөд эхнэр нь жолоо барьж явжээ. Аз болоход дээрх ослын улмаас хүний амь нас эрсдээгүй бөгөөд эхнэр, нөхөр хоёр Гэмтлийн эмнэлэгт хүргэгдэн эмчлэгдэж байгаа бол автобусанд байсан зорчигчид гэмтэл, бэртэл аваагүй гэнэ. Одоогоор ослын шалтгааныг тодруулахаар Баянгол дүүргийн Замын Цагдаагийн хэлтэс ажиллаж байна. 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Энхмаа(203.91.119.102) 2013 оны 06 сарын 19

Хөдөөнөөс ирсэн хүмүүс эргэх хөдөлгөөн хийхдээ толиндоо харж байгаад аюулгүй байдлаа хангаж байж эргэхгүй шууд л хөдөөа талд явж байгаа юм шиг хөдөлгөөн хийдэг шүү дээ.Нэг бол арын хаалгаар жолооны үнэмлэх авсан баагий ийм осол авар гаргаж байгаа юмаа.

0  |  0
zochin(103.11.194.90) 2013 оны 06 сарын 19

ene avtobusni jolooch nariin asuudliig sg hiidekgui bol yamar ik kun amitan mal shig ukej bn aa

0  |  0
elgedorjmaad(182.160.5.154) 2013 оны 06 сарын 19

нийтийн тээврийн энэ м.a.н.г.a.рууд жолоооны курсыг хөдөө т.а.л.д төгссөн ю.м.у.у хайш.а.а юм бэ.Дээр нь сургууль соёл төгсөөгүй наад захын соёлгүй б.a.a.с нарт нийтийн тээврийг даатгаж өгөх гэждээ.Ингэж осол аваар гараад байвал юу болох бэ.Жолоочтой нь биш компанитайн тооцоо бодох хэргтэй. Тэгвэл хэнбугайг авч жолоогоо бариулахаа мэдэх байлгүй. Мөн автобусны дээд хурдыг 50 км цагаас илүү хурд авдаггүй болгож техник үйлчилгээг хийж лацдах хэргтэй.Төрөлхө

Top