Жүжигчин Н.Цэнд-Аюушийн нууцлаг аяллын сонирхолтой зургууд

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 19

Хамтлагийнхаа уран бүтээлээс гадна хүмүүнлэгийн үйлст анхаараад байгаа “ТВ-Коктейл”-ийн залуу хөдөө орон нутгаар хэсэг хугацаанд аялж яваад ирсэн. Улмаар тэд Солонгос, Америкаар аялж, хандивын тоглолт хийх төлөвлөгөөнийхөө дагуу аян замдаа гарчээ. “ТВ-Коктейл”-ийн ганц сарнай нь гэгддэг жүжигчин Н.Цэнд-Аюуш ч өөрсдийн сонирхолтой зургуудыг фэнүүддээ хүргэсэн бөгөөд аялал нь маш зугаатай, адал явдлаар дүүрэн байгааг дуулгалаа. Угаасаа хаана ч явсан, хөгжилдөх дуртай жүжигчин залуус сав л хийвэл түүний зургийг авч байгаа гэх.

“Гэгээн Муза-2012” наадмын “Шилдэг эмэгтэй жүжигчин”-ээр тодорсон авьяаслаг жүжигчин бүсгүй өдгөө хамтлагийнхантайгаа цуг АНУ-ын дөрвөн хотод хандивын тоглолт хийж, Эх хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах төвийн дэргэдэх Цусны хавдартай хүүхдүүдийн эмчилгээний төвд туслах зорилготой яваа юм. Хошин нэвтрүүлэг, инээдмийн кино, реклам сурталчилгаанаас гадна тайзны бүтээлд хүртэл хүч сориод авсан “ТВ-Коктейл” хамтлагийнхан өвчтэй хүүхдүүдэд туслахаар “Мотив” хамтлагийнхантай цуг АНУ-г зорьсон нь олон хүнийг баярлуулж, бас бахархах сэтгэл төрүүлж байгаа биз ээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top