“Хөдөлмөрийн бүтээмж” хөдөлгөөн дэвшилттэйгээр өрнөж байна

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 19

Хөвсгөл аймагт "Хөдөлмөрийн бүтээмж" хөдөлгөөнийг нэг сарын хугацаанд өрнүүлж байна. Хөдөлгөөн үндэсний болон салбар, орон нутаг, аж ахуйн нэгж байгууллагын түвшинд хөдөлмөрийн бүтээмжийн талаарх нийгмийн ойлголтыг дээшлүүлж бүтээмжтэй ажиллах, үндэсний чадавхийг хөгжүүлэх улмаар эдийн засгийн эрчимтэй өсөлтийг хангаж хүн амын амьдралыг сайжруулах зорилготой аж. Тус хөдөлгөөнийг өрнүүлснээр аймгийн хэмжээнд хөдөлмөрийн бүтээмж дээшилсэн, аймаг сум хороодын ажлын уялдаа хангагдсан байх, хөдөлмөрийн бүтээмж тооцох арга зүй боловсронгуй болсон байх аж.

Мөн хөдөлмөрийн бүтээмжийн статистик мэдээллийн бааз хөгжсөн, тус асуудлыг хариуцсан мэргэжилтнүүдийн чадавх дээшилсэн зэрэг үр дүнгүүд бий болох ажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top