Ч.Гансүхийн хэргийг Нийслэлийн шүүхэд шилжүүлжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 19

Татварын ерөнхий газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга асан Ч.Гансүхэд холбогдох хэргийг харъяалал тогтоолгохоор Нийслэлийн шүүхэд шилжүүлсэн байна. Түүнийг хууль бусаар хөрөнгөжсөн, мөнгө угаасан, бусдаас хээл хахууль авахыг завдсан, эрх мэдлээ урвуулан ашигласан хэрэгт буруутгаж буй. Ч.Гансүхийн хэргийг АТГ-аас шалгаж, прокурорын хяналтад шилжүүлээд байсан бол Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ийнхүү Нийслэлийн шүүхэд шилжүүлжээ.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top