Дуучин Б.Амархүү: Хайрттайгаа өдрийг үнэхээр зугаатай өнгөрүүллээ

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 19

Хамтдаа дуулж, бүр кинонд хүртэл хослоод авсан дуучин Б.Амархүү, загвар өмсөгч О.Ариунзул нарыг салж сарнисан тухай мэдээлэл хэвлэлийн хуудсыг чимж байсан цаг саяхан. Загвар өмсөгч бүсгүйг миссийн титэм зүүмэгцээ дуучин залууг хаясан хэмээн ойр дотныхон нь шивэр авир хийлцэж байсан ч, тэрбээр энэхүү мэдээллийг үгүйсгэж суусан. Б.Амархүү ч энэ талаар ихэд санаа нь зовсон бололтой, өөрийн цахим хуудсаар дамжуулан хайртаасаа алхам ч холдохгүй гэдгээ илэрхийлж эхэлсэн.

Тэгвэл хосууд өдгөө ОХУ-ын Москва хотноо амарч буй бөгөөд саяхны нэгэн өдөр амьтны хүрээлэнгээр аялжээ. “А+А”, “Хайрттайгаа өдрийг үнэхээр гоё өнгөрүүллээ”, “Үнэхээр сайхан, энэ бол миний хайр”, “Жинхэнэ хайр минь” хэмээн бичиж, хамтдаа авахуулсан зургуудаа тасралтгүй оруулж байгаа дуучин Б.Амархүү олны дунд тархсан яриаг ийнхүү няцаажээ. Сонсогч фэнүүд нь ч түүнд бяцхан зөвлөгөө өгч “За, тэгээд салж сарнисан гэж дуулдав даа, хоёр оо. Сайхан харагдаж байна шүү, аз жаргал хүсье” хэмээсэн нь тэднийг ихэд баярлуулсан гэнэ лээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top