Д.Батхуяг нарын гомдлыг өнөөдөр хэлэлцэнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 19

АМГ-ын дарга асан Д.Батхуяг нар хоёр шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн, Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхэд гомдол гаргаад байгаа юм. Уг гомдлыг өнөөдөр хэлэлцэнэ. Д.Батхуяг, Л.Даваацогт нарыг 2009-2010 онд албан тушаалаа урвуулан ашиглаж Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчин, нийт 106 ширхэг тусгай зөвшөөрлийг бусдад сонгон шалгаруулалтгүй олгосныг тогтоосон юм. Тэдний буруутай үйлдэлд хоёр шатны шүүхээс 3.6-4 жилийн ял оноосон билээ. Шүүгчдэгчид шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, хяналтын шатны шүүхэд ханджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top