Тэргэнцэртэй бүсгүй тайзан дээр дахин гарахдаа хөл дээрээ зогсчээ

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 19

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн амьдралд оролцох идэвхийг нэмэгдүүлэх, тэдний гоо зүйн үнэлэмжийг дээшлүүлэх, мөн нийгмийн бусад гишүүдийн xандлагыг өөрчлөх зорилготой тэргэнцэртэй иргэдийн хувцас загварын “Wheelchair fashion show” амжилттай болж өндөрлөжээ. Энэхүү загварын шоуг “Хүслийн Орон Зай” ТББ, “Урлах Эрдэм” дээд сургууль хамтран зохион байгуулсан юм. Загвар өмсөгч тэргэнцэртэй залуус  гоёлын, үндэсний загвартай хувцас болон энгийн гэсэн 2-3 ээлжийн хувцас сонирхуулсан “Урлах эрдэм дээд сургуулийн “GT” загварын товчооны дизайнерууд гурван сар гаруйн хугацаанд тэргэнцэртэй иргэдийн онцлогт тохирсон өмсгөл бүхий өдөр тутмын ба гоёлын төрлөөр нийт 70 гаруй хувцас, гутал, аксессуарын бүтээлүүдийг урлажээ. Үүнээс гадна материал болон гүйцэтгэлийн зардлыг бүрэн хариуцаж богино хугцаанд хамтран ажиллах байгууллага хамт олны бүрдүүлэн тус шоуг амжилттай зохион байгуулсан аж.

Шоуг сонирхохоор ирсэн үзэгчдийн анхаарлыг загвар өмсөгч А.Пүрэвмаа татаж байсан нь гарцаагүй. “Монгол модель” агентлагийн загвар өмсөгч байсан түүнийг хартай найз залуу нь дөрвөн давхраас шидсэн гэх бөгөөд ганцхан жилийн дотор долоон удаа хагалгаанд орж, ийн тэргэнцэр дээр насан туршдаа суух болсон түүхтэй гэдэг. Хэдийгээр амьдрах итгэлээ алдаагүй яваа модель бүсгүйн хоёр хөл урт богино болсон ч гэлээ, тэрбээр төрийн бус байгууллагад ажиллаж өөртэйгээ адил зовлонтой иргэдэд тусалж эхэлсэн аж. Харин энэ удаагийн загварын шоуны гол чимэг болсон А.Пүрэвмаа бүсгүй тайзан дээр дахин гарахдаа баярын нулимс унагаж, хөл дээрээ босч зогсон өмссөн гоёлоо сонирхуулсан байна. Түүний энэхүү зоримог шийдвэр, сэтгэлийн хат сайтайг нь үнэлсэн үзэгчид ч урмын үгс хайрлаж, алга ташилтаар шагнажээ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ee medehgui(122.201.18.162) 2013 оны 06 сарын 24

Gui odoo hun shidsen l gd bhiin uuruu amia horloh gd usertsen gdeg shuu dee!!! Hiisen*****uildeleesee icheed hun gutgeed bgaam bsh bz dee?! Medehguim doo...

0  |  0
odnoo(95.5.119.231) 2013 оны 06 сарын 20

garduulna l biz uyndaa ysernee yadiin salna l biz hunii erh sh de oor huntei yntmaar bolood l untaa biz

0  |  0
otgoo(202.179.11.58) 2013 оны 06 сарын 20

amjilt hvsie

0  |  0
sa(203.194.114.204) 2013 оны 06 сарын 19

mundag yumaa

0  |  0
Top