Ноцтой осол болжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 19

Өнөөдөр өглөөний 9 цагийн орчимд Баянгол дүүргийн нутаг дэвсгэр буюу хүмүүсийн хэлж заншсанаар 10 дугаар хорооллын замд ноцтой осол болжээ. Нийтийн тээврийн автобус суудлын автомашинтай мөргөлдөн ихээхэн хэмжээний хохирол учирсан осол болсон байна. Том оврын автобус жижиг машины дээр гарсан байсан бөгөөд эндээс харахад жолооч нар хурд хэтрүүлсэн бололтой. Холбогдох албаны шинжээчид хэргийн газар ажиллаж байгаа бөгөөд одоогоор ослын шалтгааны талаар мэдээлэл өгөх боломжгүй гэж хариулсан юм. Энэ ослоор аз болж хүний амь эрсдээгүй байна. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mgl(88.173.92.53) 2013 оны 06 сарын 19

manai joloonii kyrsyyd denduu xangaltgui jolooch nar beltgej bna deer niitiin ynaanii joloochiig ali ch orond tysgai kyrs togsgoj mash ondor shalgyyraar avdag um manaid tiim chanarlag syrgalt xeregtei ene zam teevriin ydirdlagad bgaa noxduud ene ix osol endegdel garch bxad xyyli syrgalt ba ayulgui irgediin ayulgui baidliin talaar yuch xiixgui bna zamiin osloor dain dajintai yls oron chig l ix xun xuuxed uxej bxad ymar ch zoxitsyylalt algadaa ezengui ail chig l bna

0  |  0
зочин нь байна(203.91.118.26) 2013 оны 06 сарын 19

Жолооч нар уралдах системтэй ажиллаж байхад осол бол байнга гарна. Үүнийг түргэн шийдэх хэрэгтэй л болов уу даа.

0  |  0
Top