Хар тамхи наймаалсан С.Наранбаатар нарын хяналтын шатны шүүх хурал болно

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 19

Аав, ээж, охин, хүргэн гээд гэр бүлээрээ нийлж хар тамхи хил дамнуулан зөөж, бусдад худалддаг байсан гэх С.Наранбаатар, Ч.Эрдэнэбаатар, Э.Гоомарал нарын хяналтын шатны шүүхийн тов гарчээ. Тэднийг энэ сарын 21-нд буюу ирэх баасан гарагт Улсын дээд шүүхийн хяналтын шатны хуралдаанаар гэм буруутай эсэхийг эцэслэн хэлэлцэх юм. 

Анхан шатны буюу Баянзүрх дүүргийн шүүх тэдэнд холбогдох хэргийг өнгөрсөн нэгдүгээр сард хэлэлцэж, хэргийг зохион байгуулсан гэх Хятад иргэдийн хэргийг хэрэгсэхгүй болгосон бол гэр бүлийн гишүүдэд чанга дэглэмтэй хорих ангид 10-15 жил хорих ял оноогоод байсан юм. Тэд анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж улмаар давж заалдсан ч тэдэнд оноосон ялыг хэвээр үлдээсэн билээ. Ингэснээр тэд Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхэд гомдол гаргаад байгаа аж. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top