”АХА” тэмцээний супер хариултууд

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 19

-Түнтгэр өвгөн түмэн жадтай тэр юу вэ?
-Чингис хаан

-Бөртэ чоно гуа марал дээр очоод яасан бэ?
- Идсэн

-Сүн далайг шалбааг байхад ямар уулыг дов байхад гэж үлгэрт гардаг вэ?
-Богд уул

-Ус цас 2-ыг Анлиар юу гэдэг вэ?
-Ice

- Мөсөн дээр мөнгөн аяга. Тэр юу вэ?
- Оньсого

- Ах нь сургадаг, Дүү нь…?
- таг дүлий

- Чингис хаан ямар хүн байсан бэ?
- Хөөрхөн

- Малын хоол боловсруулах эрхтэн юу вэ?
Оролцогч 1: – Дэлүү
Оролцогч 2: – Хэлүү

- Долдугаар сарын нэгэнд юу болсон бэ?
- Галын наадам

-Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас Хүний хүү юу өвөртөлж ирдэг вэ?
-Чихэр

-Хунт нуурыг хэн зохиосон бэ?
-Бямбын Ренчин

- Орлогын орчилын схемийг хэн анх зурж тайлбарласан бэ?
- ЭЗО-ийн багш

-Үлгэрт хараацай шувууны сүүлийг хэн харваж 2 салаа болгосон билээ ?
-Чингис хаан

-Монгол гэрт тонгойхгүй орох бол юунд толгойгоо цохих вэ?
-Багана
-Босго
-Авдар

-Монгол Улсын тэргүүн хатагтай?
-Өүлэн

- Монголчууд ямар ясыг сайн мөлжвөл хөөрхөн хүүхэдтэй болно гэдэг вэ?
-Өвдөг
-Хүзүүний яс

- Дэлхийн хүүхэлдэйн киноны эцэг, микки маусыг зохиосон хүн?
- Дашдоржийн Нацагдорж
- Александр Степанович ??????????

-Монгол Улсын анхны ерөнхийлөгч хэн бэ?
-Чингис хаан
-Сүхбаатар

- Хувьсгалч эмэгтэй Борыг ямар хаднаас түлхэн амийг нь хороосон бэ?
- Ээж хад

- Ээжид хоёр, эмээд гурав, эгчид нэг байдаг юм юу вэ?
- Мээм

Тэмээн хяруул, оцон шувуу 2 юугаараа ялгаатай вэ?
- Хөлөөрөө

- Хээлтэгч малыг юу гэдэг вэ?
- жирэмсэлдэггүй мал
- азарга

- 2008 оны Бээжингийн олимп аль хотод болох вэ?
- Ирак

- Попкорныг юугаар хийдэг вэ?
- Нефьтээр

- Майга бор гэж ямар амьтан бэ?
- Хонь

- Тэмээ яагаад ярьдаггүй вэ?
- Хэлгүй

- Монголын төрийн сүүлчийн хатан хааныг хэн гэдэг вэ?
- Цолмон

- Чингис хааны эхнэрийн нэр?
- Мандухай цэцэн хатан

- Элбэгдорж хэд дэхь ерөнхий сайд байсан бэ?
- Анхны
- Анхны ???
- Сүүлийн

- Тэмүжин Хасарыг яагаад ташуурдуулдаг вэ?
- Их иддэг болохоор нь

- Цаг цагаар нэг цадна тэгээд хэзээ дараа нь цадах вэ?
- Цахилдаг хөхөөрөө үед

-Унагалдаггүй гүүг юу гэж нэрлэдэг вэ?
-Манин гүү

- Аавын аавыг юу гэж дууддаг вэ?
- Хөгшин аав.

- Өндөр жил хэдэн хоногтой вэ?
- 1026

- Лам хүн хоолоо идэхийг юу гэдэг вэ?
- Худрах (= хулгайлах)
- Айн???
- Гудрах

- Монголчууд мэндлэхдээ биеийн хүндэтгэлийг юу гэж хэлдэг вэ? (хариулт-лагшин)
- Цогцос

- Зүчи гэж юу гэсэн үг вэ?
- Хүнийх

- Хүн хэдэн хуруутай вэ?
- 5

- Арслангийн зулзагыг юу гэж нэрлэдэг вэ?
- Симба

- Аманд орохдоо рашаан ундаа мэт Амнаас гарахдаа арслан бар мэт тэр юу вэ?
- Кимчи

- Дунд чөмөг хаана байдаг вэ?
- Дунд хуруунд

- Түвдэнгийн бор гэж хэн бэ?
- Хурдан морь

- Энэ жил УБ хотын хэдэн жилийн ой болсон бэ?
- 21

- Цэдэнбал гэж хэн бэ?
- Цэдэнбалын Чойбалсан гэдэг биз дээ?

- “Гэмт хэрэгтэн гишгэх газаргүй” гэдэг үг хэнд зориулагдсан бэ?
- Онгоцны жолооч нарт

- Гурван хүү төрүүлсэн эмэгтэйг юу гэдэг вэ?
- Садар эм

- Дэлхийн хамгийн том амьтан
- Туулай

- Эр хүнд байдаг улаан хоолой?
- Шодой

- Сайныг дагавал сарны гэрэл мууг дагавал…?
- Могойн гэрэл…

- Доод уруулыг юу гэдэг вэ? /хариулт-xөмxий/
- Хэлүү

- Цэцнийг үг хэлэхэд шагнана, харин тэнэгийг яахад шагнадаг вэ? /хариулт-дуугүй байхад/
- Уурлахад

- Чингис хаан ямар аймгийнханыг тэрэгний бултай чацуулж хядсан бэ?
- Архангай

- Аливаа юмны хэлбэр дүрсийг ямар эрхтэнээрээ мэдэрдэг вэ?
- Хамар

- Манай гариг хэдэн эх газартай вэ?
- Зуун хорин зургаа байхаа...
- Зуун хорин долоо.

- Мандухай хатны амийг хэн хороосон бэ? /хариулт-Исмел тайж/
- Дамчаа гуай

-Жилд хэд хоног байдаг вэ?
дуучин Номин-Эрдэнэ: -Юу билээ, 400 билүү нээрээ хэд билээ, мартчижээ...

- Хязгааргүй эрх мэдэлтэй хүн гэж хэнийг хэлэх вэ?
- Энхбаяр

- Бэлгэвчийг анх хэн санаачилсан бэ?
- Гүндалай

- Ясан хэдрэг гэж юуг хэлдэг вэ?
- Эмээл

- Шүлгийн нэг мөр? /хариулт-шад/
- Хэнтий, Хангай, Соёны өндөр сайхан нуруунууд...

- Манай улсаар аялсан хамгийн анхны гадаадын жуулчин хэн бэ?
- Энх-Амгалан хаан

- Есүхэй баатар Өэлүн-ийг авахаар ирэхэд Өэлүн Чилэдүд “Миний vнэрийг vнэсэж яв” гээд юугаа өгсөн бэ?
-Бөгж
-Алчуур


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top