Улаанбаатарт 25-27 хэм дулаан байна

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 19

Өнөө маргаашдаа Алтай, Хангайн уулархаг нутаг, Дорнодын талаар түр зуурын бороо орж, өдөртөө ихэнх нутгаар халуун байна.

2013 оны 06 дугаар сарын 18-ны 20 цагаас 06 дугаар сарын 19-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар түр зуурын бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Хангайн уулархаг нутгаар 5-10 градус, Алтайн өвөр говиор 18-23 градус, бусад нутгаар 9-14 градус, өдөртөө Алтай, Хангайн уулархаг нутгаар 19-24 градус, бусад нутгаар 24-29 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 8-13 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 9-11 градус, өдөртөө 23-25 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Дундговийн нутгаар 7-12 градус, бусад нутгаар 13-18 градус, өдөртөө бүх нутгаар 27-32 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 9-11 градус, өдөртөө 25-27 градус дулаан байна.

2013 оны 6 дугаар сарын 20-ноос 6 дугаар сарын 24-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

20, 21-нд баруун болон төвийн нутгаар, 22, 23-нд ихэнх нутгаар бороо орно, дуу цахилгаантай. Салхи 21-нд баруун болон төвийн нутгийн зарим газраар, 22, 23-нд говийн бүс нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 20-25 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна. 21-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар бага зэрэг сэрүүснэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top