Санал авах хэсгийн хороодод хяналтын камер суурилуулж эхэллээ

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 18

Сонгуулийн саналыг анх удаагаа автомат системээр тоолох бөгөөд нийслэлд санал авах хэсгийн хороодын байруудыг дүрс бичлэгийн IP камераар тоноглож эхэллээ. Уг ажлыг нийслэлийн Сонгуулийн хороо, нийслэлийн Мэдээллийн технологийн газартай хамтран хийж байна. Санал авах 368 хэсгийн хороог камержуулж, санал авах байрны гадна дэлгэц байрлуулан санал хураах, тоолох үйл ажиллагааг иргэд, олон нийтэд, ил тод, нээлттэй хүргэх юм. Мөн өндөр хурдны шилэн кабелаар дамжуулан 66 хэсгийн хорооны камерийг интернетэд холбож, дэлхийн аль ч өнцөг буланд сонгуулийн үйл явцыг нээлттэй хүргэхээр ажиллаж байна.

Хяналтын камер суурилуулах ажилд нийслэлийн Мэдээллийн технологийн газраас зургаан баг гарсан бөгөөд 2013 оны 6-р сарын 23 гэхэд хяналтын камерыг бүрэн суурилуулж дуусгах юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top