“Сонгинохайрхан-Улаанбаатар” төвийн шавь тавих ёслол болно

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 18

Улаанбаатар хотыг 2020 хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний дагуу “Сонгинохайрхан-Улаанбаатар” шинэ төвийн шав тавих ёслол 2013 оны 6 -р сарын 19-ны өдрийн 11 цагт Сонгинохайрхан дүүргийн “Ханын материал”-ын комбинатын урд талд болно. Уг ёслолын ажиллагаанд Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монгол улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Баттулга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл нар оролцоно. Ёслолын үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Монгол банкны Ерөнхийлөгч Н.Золжаргал нар “Гэр хорооллын хөгжлийг дэмжих санамж бичиг”-т гарын үсэг зурах юм. Мөн “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төв ордны газрын байршлыг тогтоох, хамтран ажиллах талаар санамж бичиг”-т Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатар, “Ханын материал” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганзориг нар гарын үсэг зурна. Сонгинохайрхан- Улаанбаатарын төвийн шав тавих ёслолын ажиллагаанд зориулж, Гандантэгчилэн хийдийн лам нар ном хурах юм байна.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(77.119.2.121) 2013 оны 06 сарын 18

Saihan hoshgoruulah yum daa itgesen yum shigl baiy daa

0  |  0
Дорж(85.92.159.84) 2013 оны 06 сарын 18

Сайхан бүтээн байгуулалтын эхлэлийг тавилцаж байгаа ерөнхийлөгчдөө цаашдаа энэ үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийн тулд заавал дахин сонгогдохыг хүсье

0  |  0
Дорж(202.170.68.89) 2013 оны 06 сарын 18

Hunnu..(122.201.18.20) 2013 оны 06 сарын 18

Shavi bish shav geech dee..

0  |  0
Top