15 нас хүрсэн “Madness” хамтлагийнхан цомгийн баяраа хамтатгахаар болов

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 18

“Madness” хамтлагийнхан шинэ өнгө, шинэ дуугаралт, шинэ хэмнэлээр фенүүдээ “цэнэглэхээр” энэ сарын 22-нд Соёлын төвийн ард байрлах “ILoft Function House”-д тоглолтоо хийхээр болжээ. Энэхүү тоглолт нь тэдний бие даасан гурав дахь “Colors of Us” цомгийн өдөрлөг болон хамтлагийн 15 жилийн ойн баярын тоглолт юм байна.

Тэд шинэ цомгийн баяртаа “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн, реппер Gee, “Zeppethon” хамтлагийг урьсан бөгөөд тоглолтод оролцсон уран бүтээлчид өөрсдийн дууг  хүргэхээс гадна “Madness” хамтлагтай хамтарч хит дуунуудыг нь дуулах гэнэ. “Colors of Us” цомгийн баярын тасалбарын үнэ 20 мянган төгрөг бөгөөд үзэгч сонсогчдтойгоо цуг нэгэн үдэш “бут авах” гэсэн авьяаслаг залуусын сонирхолтой хөтөлбөрөөр дүүрэн байгаа гэнэ лээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
vnen(183.177.99.78) 2013 оны 06 сарын 19

ed nart gaigvi duunuud baidag ymuu suraggvi bj bgal genet 15n jil bolool yawchih ymaaa hahaha

0  |  0
zzzzzzzzz(46.1.191.92) 2013 оны 06 сарын 18

yostoı goyo hamtlag shu

0  |  0
Top