Германы иргэд 30 хоногийн хугацаанд визгүй зорчино

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 18

Монгол Улсын Засгийн газар 2013 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар ХБНГУ-ын иргэд 30 хүртэлх хоногийн хугацаанд Монгол Улсад визгүй зорчих шийдвэр гаргасан билээ. Энэхүү шийдвэр 2013 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхлэх бөгөөд энэ талаарх ноот бичгийг Гадаад харилцааны сайд Л.Болд, ХБНГУ-ын Элчин сайд Петер Шаллерт өчигдөр ГХЯ-нд гардуулан өглөө.

Энэ үеэр Гадаад харилцааны сайд Л.Болд хэлсэн үгэндээ “Манай хоёр улс энэ сарын эхээр эхний ээлжинд дипломат паспорт эзэмшигч иргэдийг харилцан визээс чөлөөлөх хэлэлцээрт хоёр тал гарын үсэг зурсан нь ирээдүйд хоёр улсын иргэд харилцан визгүй зорчих үндэс тавигдаад буй. Ийм үед монголын талаас санаачлан германы иргэдийг 30 хүртэлх хоногийн хугацаагаар эх орондоо визгүй зорчих эрх олгох нь зөв зүйтэй, цагаа олсон шийдвэр болж байна” хэмээн онцоллоо. Германы иргэдийг ийнхүү 30 хүртэлх хоногийн визийн шаардлагаас чөлөөлөх нь жуулчдын тоог нэмэгдүүлэхэд хүчтэй нөлөөлөхгүй байж болох ч мэргэжлийн өндөр түвшний инженер, эмч, сургагч багш, эрдэмтэд, өргөн хүрээг хамрах бизнесийн төлөөлөгчид гэх мэт манай улсад ашиг тус өгөх олон тооны хүмүүсийн урсгалыг эх орондоо татах давуу талтай юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top