Хөгжлийн бэрхшээлтэй иргэд санал өгөх эрх үүргээр хангагдана

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 18

Сонгуулийн ерөнхий хороо энэ удаагийн сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулахдаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг саналаа өгөх эрх үүргээр нь бүрэн хангаж ажиллахаар бэлтгэлээ хангаж байна.
Сонгуулийн санал авах байрыг тэргэнцэртэй сонгогч орох боломжоор хангаж, тэдэнд зориулж тусгайлан тоноглосон санал бэлтгэх бүхээг, мөн харааны бэрхшээлтэй сонгогч саналаа өгөхөд зориулан саналын хуудсыг унших, саналаа тэмдэглэх тусгай зориулалтын брайль үсэг бүхий хавтас, томруулдаг шил байрлуулж байгаа билээ.

Үүнтэй холбогдуулан маргааш 11:00 цагаас Сонгуулийн ерөнхий хороо Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоотой хамтран хэвлэлийн хурал хийхээр болжээ. Уг хуралаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top