5000 хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэн наадмаас өмнө ашиглалтанд орно

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 18

Завхан аймагт улсын болон Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх 50 гаруй барилга байгууламжийн их засварын ажил, нийтийн эзэмшлийн орон сууцнуудын гаднах хайс хамгаалалт, цэцэрлэгжүүлэлт, гэрэлтүүлэг зэрэг тохижилтын ажлууд хийгдэж байна.

Мөн Улиастай хотод 5000 хүний суудалтай 4,2 тэрбум төгрөгийн өртөг бүхий “Баруун бүсийн тамирчдыг бэлтгэх төв” буюу цэнгэлдэх хүрээлэнгийн барилгын болон зүлэгжүүлэлтийн ажил мөн эрчимтэй явагдаж байгаа бөгөөд наадмаас өмнө ашиглалтанд орох аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top