Монголд айлчилсан Финляндийн төлөөлөгчийн нэг ослын улмаас нас баржээ

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 18

Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг, Хустайн нуруун замд өнгөрсөн амралтын өдөр Геологийн төв лабораторийн “Хьюндай Старекс” машин осолдож, нэг иргэн газар дээрээ амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, машинд сууж явсан таван иргэнээс Финланд улсын 47 настай К газар дээрээ амиа алдаж, гурван иргэн эмнэлэгт хүнд, хөнгөн бэртэлтэйгээр хүргэгдсэн байна. Харин автомашиныг жолоодож явсан жолооч ямар ч бэртэл аваагүй байна. Эх сурвалжийн мэдээлснээр машинд Геологийн төв лабораторийн бүхий л удирдлагууд, Финландын Геологийн албаны ерөнхий захирал томоохон албан тушаалтнууд явж байжээ. Учир нь Геологийн төв лабораторийнхон дотооддоо ашигт малтмалын баяжуулалт хийх боломжтой болсноо зарлаж, Финланд-Монголын хамтарсан төслийн талаар танилцуулга хийсэн.

Энэ үеэр Монгол, Финланд хоёр орны эрдэс баялгийн салбарт хэрхэн хамтран ажиллаж байгаа ололт амжилтын талаар ярилцаж, Финландаас төслийн удирдлага хийгээд олон зочид төлөөлөгчид ирсэн юм. Төслийн ажил нь дууссан ч Хустайн нурууг үзүүлээд буцах замдаа ийнхүү осолджээ. Талийгаачийн цогцсыг задлан шинжилгээнд оруулаад дараа нь улсад нь шилжүүлж өгөх юм.  

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
kkk(202.126.91.73) 2013 оны 06 сарын 18

lusiin haraal gej endee ho gazar shoroogoor mini oroldood baigaa nohdvvd harjil bai za ta nart negel odor ene haraal irhel bolno

0  |  0
sss(182.160.19.249) 2013 оны 06 сарын 18

minii nutgiin gazar shoroonoos burxan guisan ch bvv og gedeg vgiig medex vv ter vgiin utga uchriig lus sawdag ni ooroo medrvvlj dee joloochid ni yal ogox bee deee ajilaa xiij yawsan xvnii vreer bvx bulxaigaa xaax bii deee tegwel bvgdeeree bosotsgoono shvv MONGOLCHUUDAA

0  |  0
sda(202.131.234.106) 2013 оны 06 сарын 18

Geologiin tuv laborotory yu bdgiin****hohino uhej daldrahgui***nar

0  |  0
ввв(1.11.230.150) 2013 оны 06 сарын 18

буруу юмаараа оролдохоор тэгдиймдаа

0  |  0
hulan(114.31.70.24) 2013 оны 06 сарын 18

gazar nutgiig min shunj ireed ingej bgan bgazdeee

0  |  0
Top