Монгол-Австрийн соёлын өдрүүдэд алдартай уран бүтээлчид чуулна

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 18

Монгол-Австрийн дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Австри улсын Элчин сайдын яам болон Дуурь, бүжгийн эрдмийн театраас хамтран энэ сарын 20-27-нд хоёр орны соёлын өдрүүдийг зохион байгуулах гэнэ.

Соёлын арга хэмжээний хүрээнд Австри улсаас удирдаач Жожи Хаттори, хормейстер, удирдаач Жералд Верт, дуурийн найруулагч Венийн хөгжмийн их сургуулийн багш Беверли Блэнкеншип, арфа хөгжимчин багш Тина Зердин, виолончиль хөгжимчин, багш Ута Корфф нар Монголд ирж, туршлага солилцох юм. Мөн тэд УДБЭТ-д тоглох Ж.Пуччинийн “Тоска” дуурь, П.И.Чайковскийн “Хунт нуур” балетад хамтран ажиллах юм байна.

Уг арга хэмжээг Бээжин дэх Австрийн Элчин сайдын яам, Австрийн Боловсрол, соёл урлагийн яам, Австрийн соёлын форум дэмжин ажиллаж байгаа аж. Хоёр орны хамтарсан уран бүтээлчдийн тоглолтын талаарх хэвлэлийн бага хурал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top