Монголын уран нугаралтыг ЮНЕСКО-д юуны учир бүртгэсэнгүй вэ

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 18

Монгол Улсын төрийн шагналт, ардын жүжигчин, уран нугараач Б.Норовсамбуугийн нэрэмжилт мэргэжлийн уран нугараачдын улсын анхдугаар уралдаан болох гэж байгаа билээ. Энэ сарын 21-23-ны өдрүүдэд Монголын Үндэсний циркт болох тус уралдаанд 70-аад уран нугараач оролцохоор бүртгүүлсэн аж. Шалгаруулалтыг явуулахдаа Олон улсын циркийн уран нугаралтын үзүүлбэрт ойртсон, шинэчлэл хийж баяжуулсан болон үзүүлбэрийн зохиомж, жүжигчний тоглолт зэргийг чухалчлан харах юм байна. Монголын уран нугараачид олон улсын тэмцээн уралдаанаас хүрэл медаль, шагналт байр төдийхөн хүртэж байгаа нь бэлтгэл сургуулилдт хийх орчин нөхцөл муутай нь холбоотой гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм байна. Мөн ширээн дээр уран нугаралт хийх нь улиг болсон зүйл тул энэ төрөлд шинэчлэлт хийх хэрэгтэй гэжээ.

Дашрамд дурьдахад ахмад уран нугараачид Соёлын өвийн төвтэй хамтран  уран нугаралтыг ЮНЕСКО, Гиннест бүртгүүлэхээр нэг жилийн өмнө материалаа явуулсан байна. Гэвч шаардлага хангаагүй гээд бичиг баримт нь буцаад ирсэн аж. Харин чухам ямар шалтгаанаар  шаардлага хангаагүй нь тодорхой бус байгаа учраас энэхүү тэмцээний дараа уран нугаралтыг дахин бүртгүүлэх оролдлого хийх гэнэ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.170.68.233) 2013 оны 06 сарын 19

norovsambuu guaig id nugarch baih ued l burtguuldeg baij dee.

0  |  0
Top