Голын усанд живж амиа алдах хэрэг өсөж байна

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 17

Өнгөрсөн амралтын өдрүүдийн хувьд бямба гарагт гэмт хэргийн гаралт өсч 65, ням гарагт 47 гэмт хэрэг гарчээ. Өмнөх өдрүүдтэй харьцуулахад пүрэв гарагаас бямба гараг хүртэлх хугацаанд гэмт хэргийн гаралт өсөх хандлагатай байгаа аж. Мөн үер усны аюулаас болж голын усанд унаж хүний амь нас, эрүүл мэнд хохирох тохиолдлууд бүртгэгджээ. Тухайлбал, бямба гарагт Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутаг дэвсгэрт 32 настай залуу согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ нуурын усанд унаж, амь насаа алдсан тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Мөн Өвөрхангай аймагт 22 настай эрэгтэй голын усанд живж амь насаа алдсан хэрэг гарчээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top