Драмын “жижиг” Д.Ганцэцэг “Баруун бүсийн сайхан бүсгүй”-гээр тодорчээ

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 17

УДЭТ-ын жүжигчин “жижиг” Д.Ганцэцэгийг хүмүүс “Сарны нулимс”, “Өдөр өдрийн нар”, “Аравт”, “Улаан дөрвөлжин” зэрэг киноны дүрээр нь мэдэх билээ. УДЭТ-ын урдаа барьдаг жүжигчдийн нэг болсон тэрбээр 2003 онд Увс аймгийнхаа театрын тайзан дээр “Баруун бүсийн сайхан бүсгүй” титмийг авч байсан түүхтэй аж.

“Тухайн үед есдүгээр ангийн охин байсан. Сайхан бүсгүйчүүдэд бол тийм зүйл байдаг шиг байгаа юм. Би бол өөрийгөө мундаг сайхан бүсгүй гэхгүй л дээ. Гэхдээ хүний нүдэнд тусчихаар царай зүс, бие хаа ээж ааваас минь заяасан гэж боддог” хэмээн ярьсан жүжигчин бүсгүй өөрийгөө тэргүүн миссийн титэм зүүнэ гэдэгт ер итгээгүй гэдэг. Анхны амьдрал нь бүтэлгүйтэж, хүүгээ тэврэн хоцорсон ч түүнийг гэх эрчүүд цөөнгүй байгааг дурдсан Д.Ганцэцэг “Намайг гээд ирж байсан эрчүүдийг гомдоож байсан тохиолдол байгаа л байх. Тэр хүнийг хайрласных нь хариуд хайрла, магадгүй чамаас ч сайхан бүсгүйд дурлаж болох шүү дээ гэсэн алдарт шүлгийн мөр байдаг. Гэтэл хүрээд ирсэн болгоныг би наашаа гээд байх боломжгүй. Би зөвхөн нэгийг нь л сонгох ёстой болохоор гомдоохгүй байна гээд ч яах билээ. Гэхдээ аль болохоор эвээр ойлголцохыг эрхэмлэдэг. Хэдийгээр би зөвөөр ойлголцохыг хичээсэн ч тэр хүн надад гомдсон болов уу гэж дотроо эмзэглэдэг. Ер нь гомдоосон хүн байгаа. Уучлаарай” гэж саяхан өгсөн ярилцлагынхаа үеэр хэнээс ч юм бэ, уучлалт хүсээд амжсан ажээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Iogii (194.118.143.124) 2013 оны 06 сарын 17

Amjilt husye ... Saikhan busgui bn..

0  |  0
muuhaigaas huurhun (182.160.11.205) 2013 оны 06 сарын 17

uuluh yumgui saihan busgui Ataarhaj hereggui shde . muuhai chi uneheer shn bol hajuud ni zogsood zurgaa avhuulchaach haha shu

0  |  0
muuhai(203.223.126.211) 2013 оны 06 сарын 17

ene neeh muuhai nuur tsaraitai harhaar sejig hurmeer Yun saihan baigaan be Neeh muuhai hachin hamar eruu shanaa haltar har hodoonii avgai eooh hodoonii yumnuudaar hot duurchihsen Haltariigaa medehgui yumaa ene hodooniihon

0  |  0
Top