ИТХ-ын дарга Х.Түмэнбаяр намынхаа нэрийг сэвтээж нүүрийг нь баасдах луйвар хийжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 17

Даварсаар даварсаар Дагвын орон дээр гэгчээр эрх мэдэл, албан тушаалын амтанд орж тушаал ахихын хэрээр даварч, хар мөр үлдээдэг албан тушаалтнууд сүүлийн үед олширч буй. Энэ нь Ерөнхийлөгчийн хэлээд байгаа нийгмийн цэвэрлэгээний нэгэн хэсэг боловч намынхаа нэрээр халхавч хийсэн нөхдүүдийн тухайд үйлчилдэггүй дүрэм бололтой. Даравч дардайж булавч бултайгаад байгаа хэргийг холбогдох байгууллагууд нь нэг нэгэн рүүгээ бөмбөг болгон өнхөрүүлж адаг сүүлдээ хэргийг хэрэгсэхгүй болгож орхидог жишээ бас байна.

Наанаа нандин дүр эсгэсэн АН-ын нэр дэвшигчийн нэр нүүрийг баасдаж, хөөтэй нь хольж, хөлийг нь тасласан хэргийн эзнээр Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Хүүгийн Түмэнбаяр тодорлоо. Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд тулчихсан, хэнбугай ч хазгай гишгэж үл болно хэмээн “тушаал” гарчихсан үед намынхаа амжилтаас хойш татагчаар тодорсон түүний ээлжит дуулиан нь луйврын хэрэг аж.

Ичих нүүрээ элгэндээ нааж, намын нэр нүүр бүү хэл өөрийнхөө нэрийг ч гаргуунд нь хаяж хөрөнгө мөнгөний хойноос улайран зүтгэсэн түүний ээлжит фактыг дэлгэхээсээ өмнө бяцхан оршил хийе.

Уг нь АН-ын гишүүн, Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Х.Түмэнбаяр Таван толгой ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалахын төлөө төрсөн юм шиг дүр эсгэдэг боловч энэ нь хуурамч маск байсан аж. Тус компанийн ТУЗ-ийн 9 гишүүн, Х.Түмэнбаяр нар орон нутгийн өмчит гэх тодотголтой компанийнхаа толгой дээр гарч суучихаад, уурхайн захиралдаа 5 сая төгрөгөөс давсан эрх мэдэл олголгүй, зөвхөн хэдхэн биендээ наалдах ашгийн төлөө үхэлдэн шунаж ирсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан. Гэтэл ТУЗ-ын 9 гишүүнээ ч үл ойшоон тус компанийн нүүрсээр өөрийн жуулчны баазаа өргөжүүлэхийг санаархсан түүний жинхэнэ дүр төрх одоо л ил гарч эхэлж байна. Гэхдээ түүний тарьсан фактуудын зөвхөн эхлэл нь энэ.

Шар алтны дарханаас эхлээд хар алтны ченж болон хувирсан тэрбээр  орон нутгийн өмчит компанийн баялгийг хувьсгалын гэхээсээ илүүтэй хувийн ажилдаа голчлон ашигладаг аж. Түүгээр ч зогсохгүй амин хувийнхаа жуулчны баазыг хөгжүүлэн цэцэглүүлэхийн тулд нүүрсээр бамбай хийхийг оролдсон төдийгүй жуулчны баазаа өргөжүүлэн тэлүүлж барилга байшин бариулсан хүмүүсийнхээ хөлсийг өгөлгүй “гол гарч” өдгөө “Май чи” гэдэг хариулт л өгдөг болжээ.

Түүний 946 саяыг луйвардсан хэрэг аль 2009 оноос эхлэлтэй аж. Х.Түмэнбаярт зальдуулан луйвардуулсан хохирогч анх 2009 онд Х.Түмэнбаяртай танилцсан байна. Тэрбээр Өлзийт хороололд байшин бариулж хөлс мөнгийг нь газар дээр төлж даналзжээ. Үүнийхээ дараа буюу 2010 онд Өмнөговь аймаг дахь жуулчны бааздаа өргөтгөл хийлгэж дүнзэн байшин бариулах санал тавьсан аж. Урьд өмнө нь хамтарч ажиллаж байсан учраас Г.Амарсанаа нь “итгэлт үйлчлүүлэгч“ Х.Түмэнбаярын саналыг зөвшөөрч тэр даруй барилгын шавыг тавьж өөрийнхөө хөрөнгө мөнгөөр барьж эхэлжээ. Барилгын ажил нэлээд явчихсан байх үед  Х.Түмэнбаяр нэгэнтээ уулзаж “Надаас нүүрс аваад наад байшингаа барь” гэжээ. Ингээд хязгааргүй эрх мэдэлт Х.Түмэнбаяр ТУЗ-аараа ч хэлэлцүүлэлгүй дур мэдэн “Говь фрийдом”  компанитай 20 мянган тонн нүүрс худалдан авах гэрээ хийж өгөөд өөрөө сураггүй болж. Угаас буруу замаар орж ирж байгаа нүүрснээс нь ч олигтой хөрөнгө мөнгө орж ирээгүй аж.

Ингээд л их итгэл найдвартаа хөтлөгдсөн нөхдүүд хоорондоо 200 км-ын зайтай жуулчны баазын өргөтгөл болох хоёр нь дүнзэн, нэг нь канад караказан байшинг барихад өөрсдөөсөө 500 сая төгрөг гарган барьжээ. Гэтал барилгын ажил дуусч ажлын хөлс мөнгөө авах, өгөх болоход мөнөөхөн цуут нүүрсчин “луу унжиж” эхэлжээ. Сүүлдээ “Май чи, надаас юу олж долоох юм, явдаг газраараа яваад олоод аваарай, хууль шүүх миний талд” хэмээн агсарч хэл амаа ололцохоосоо нэгэнт өнгөрсөн учраас хохирогч болсноо ухаарсан нөхдүүд албан тушаалаа урвуулан ашигласан Хүүгийн Түмэнбаярыг АТГ шалгуулахаар өргөдлөө өгчээ.

Гэтэл АТГ “Энэ бол авлигын хэрэг байна. Энэ хүний хийх ёсгүй үйлдлийг нь хийлгэхийн тулд чи авлига өгсөн байна. Байшин өгсөн байна” гэх нь тэр.

Нэгэнт бариад босгочихсон байшингийнхаа л үнэ өртөг, хөлс мөнгөө авъя хэмээн зарга үүсгэсэн биш хамаг хөлс хүчээ шавхан байдгаа баран байж барьж босгосон байшингаа авлигад өгсөн хэрэг болгон мушгиулж буй нь энэ аж.

Гэсэн ч үнэн мөнөөрөө явбал үхэр тэргээр туулай гүйцэнэ гэгчийн үлгэрээр авлига өгөх нь бүү хэл авах ч юмгүй болчихоод байгаа хохирогч Г.Амарсанаа “Би шалгуулъя. Болсон процессыг үнэнээр нь ярина. Шалгуулахад надад татгалзаад байх юм алга аа” гэсэн хариу өгч. АТГ-ын зүгээс ч “Эрүүгийн хэрэг үүсгэнэ. Удахгүй чамайг дуудна. Х.Түмэнбаярыг авлига авснаар, чамайг авлига өгснөөр дуудна” хэмээгээд бас л сураггүй болж. Хүлээж цөхсөн тэрбээр АТГ явж очвол хэргийг нь Өмнөговь аймаг руу шилжүүлсэн төдийгүй АТГ-ын Ж.Халиун гэдэг байцаагч нь ч ажлаасаа халагдсан байжээ.

Ийн буух эзэнгүй, буцах замгүй мэт болсон хэргийн талаар АТГ-ын МШХ-ийн дарга Э.Амарбат тайлбар өгч “Энэ хэргийг Өмнөговийн цагдаагийн мэдэх хэрэг байна. Цагдаагаар шалгуулъя. ЭХ-н 148.4-т заасан гэмт хэрэг байна. Тэрүүгээр нь шалгах ёстой” гэсэн тайлбарыг өгснөөр Өмнөговь руу жирийлгэх ажилтай болжээ. Гэтэл Өмнөговь аймгийн прокурор нөгөө хэргийг нь нийслэл рүү буцааж харъяалал тогтоолгохоор явуулсан байжээ. Өөрөөр хэлбэл Улсын мөрдөн байцаах газрын хэрэг үү, Өмнөговь аймгийн цагдаад шалгуулах хэрэг үү гэдгийг нь тогтоолгохоор  улсын прокурор руу явуулсан байна.

Харин Улсын прокурор нь “Энэ бол гэмт хэрэг биш. Эрүүгийн хэрэг биш” гэсэн даалгаварыг Өмнөговь аймгийн прокурорт өгсөн бололтой. Ямартай ч ужиг явцтай байсан хэргийн тухай тогтоол Өмнөговь аймгийн прокуророос иржээ.

Гэтэл хуулинд итгэж, хуулиа сахин дээдэлдэг жирийн иргэний хувьд дэндүү гомдмоор, шударга Ерөнхийлөгчийн ажлын үр дүнг 100 хувь буруу тийш нь эргүүлсэн шийдвэр иржээ.

Ирүүлсэн тогтоол нь энэ.


Нэгэнт баригдаад аль хэдий ашиглалтанд орчихсон барилгыг Өмнөговь аймгийн прокурорынхон олж хараагүй ажээ, хөөрхий. Аль эсвэл ногоон хурганы арьс, нохойн битүү туурайнаас бусдыг цуглуулж хагартлаа баяжиж буй Өмнөговь аймгийн хязгааргүй эрх мэдэлт, харамч шейх болсон Х.Түмэнбаяр далдын хар малгайг  байшиндаа углачихав уу юутай ч тус аймгийн прокуророос ирүүлсэн тогтоолд “2010 онд “Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Х.Түмэнбаяр нь албан тушаалаа ашиглаж “Ганамдаш” ХХК-ийн захирал Г.Амарсанаад Тавантолгой ХК-иас “Говь Фрийдом” ХХК-аар дамжуулан “Нүүрс худалдах, худалдан авах гэрээ” байгуулж оронд нь өөрийн эзэмшлийн жуулчны баазад ресторан болон дүнзэн байшин бариулсан гэх асуудал нотлогдохгүй байна” гэжээ.

Өмнөговь аймгийн прокурорынхонд харагдахгүй байгаа байшин нь энэ.


Ингээд л мөнөөхөн гайхамшигт тогтоол нь ““Тавантолгой” төрийн өмчит ХК-ийн гүйцэтгэх захирлаар 2010 онд ажиллаж байсан Х.Түмэнбаяр нь албан тушаалын эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашигласнаас надад 946 сая 750 мянган төгрөгийн хохирол учруулсан” гэх Г.Амарсанаагаас ирүүлсэн мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсугай.

Та өөрт учирсан хохирлоо шүүхэд иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй” хэмээжээ.

Ийнхүү Монголын хуулийг гууль болгож, жирийн иргэнээ хөсөр хаядаг шүүх засаглал хийгээд албан тушаалтны нэг луйвар илчлэгдлээ. Цаашид хэрхэн шийдвэрлэгдэх, шударга ёсыг эрхэмлэгч Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж намынхаа “танхай түшмэлд” ямар хариуцлага тооцохыг харж л байя.

Зиндаа.мн

Сэтгэгдэл ( 32 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(122.201.18.50) 2013 оны 06 сарын 26

eronhiilogch maani yulnaa ura

0  |  0
njut;(202.179.10.150) 2013 оны 06 сарын 18

Хүнгүй гэрчгүй газар...............гэ

0  |  0
БИ МОНГОЛ(122.201.18.45) 2013 оны 06 сарын 18

АМАРСАНАА ГЭДЭГ ХҮН ӨӨРӨӨ ЛУЙВАРЧИН ДЭЭРЭМЧИН ХҮН ШҮҮ ДЭЭ COMMENT УНШИХАД ЭНЭ ХҮНД НЭР ТӨР ГЭЖ БАЙНА УУ ДАНДАА Л МУУ МУУХАЙ ЗҮЙЛ ХИЙЖ ЯВДАГ НЭГЭН ГЭДЭГ Нь ТОДОРХОЙ.АМАРСА

0  |  0
zochin(103.9.90.130) 2013 оны 06 сарын 18

mungutei bayan hund huuli uilchildeggui niigem dee. ene hunii mongoliin bayalagiig gadagsh gargaj olson orlogiinhoo 0.001 huviig zarlagdahad l barag buh hun amaa barina sh dee. 2-n hoorond yumand orootsoldoj bh yum daa. aaviin huud adilhan l huuli uilchleh yostoi biz dee. ardchlal alag uzehgui bailgui dee

0  |  0
zorig(202.179.20.164) 2013 оны 06 сарын 18

Tumenbayar gedeg toriin albanii tom darga mortloo iiim archaagui baidald orootsoldood baidag. Zondoo baishin sab bariulsan ium baina shuudee. Ter huniig ih bauan geed aimgiinhan yaridag ium baisan.

0  |  0
KKK(103.10.22.82) 2013 оны 06 сарын 18

END ODOO ENE NUNII HAMAATNUUD NI SETEGDEL BICHDEG HESEG UYM UU! KKK

0  |  0
ZOCHIN(27.123.213.170) 2013 оны 06 сарын 18

GANBOLDIIN AMARSANAA GEDEG LUIWARCHING MEDEXGUI XEN BG YUM BE DEERNI ENE XEWLEL MEDEELLIINXEN TA NART BODIT UNENIIG OLOOD MEDEELCHIX XUSEL SETGEL OGT ALGA BOLOLTOI UNEN XUDAL NI XAMAAGUI MUNGUL OLJ BAIWAL BOLDOG ZANGAA BOLIOCHEE IIM ZINDAA METIIN MEDEELLIIN XEREGSLELIIG XAAWAL BOLNO

0  |  0
zochin(27.123.213.170) 2013 оны 06 сарын 18

Huue amaraa chamaig luiwarchin gedgiig medexgui hen bg yum be hun gutgesen xun yadgiig chi xarax blgui dee*****lamarsanaa mini jooxon l setgej bn daa

0  |  0
МАНАН(203.194.114.114) 2013 оны 06 сарын 18

Энэ чинь манай МАНАНгийн хүн байна шүү дээ.

0  |  0
xuurxii duu(122.201.18.182) 2013 оны 06 сарын 17

xuue amraa dutuu guitsetgesen baishingaa butneer ni barisan geed xamtarsan xeden nuxduu araar tawivhixaad axaas er mungu awaagui gd bsan ali xediin 62 say.g 110 sayiin nuurstei awsanaa amaaraa xelexdee bidns ichixgui ba uu zaisand amidsrch 200 unasan yadarsniig deerelxej zadsrsnig ni muljij iim amjiltand xursen bx ni unuudurs ichij amidar

0  |  0
б(202.179.20.205) 2013 оны 06 сарын 17

naad hun chin butehguin bna daa iimerhuu amiitad elbegeeg nileen doosh n tataj bn daa

0  |  0
б(202.179.20.205) 2013 оны 06 сарын 17

naad hun chin butehguin bna daa iimerhuu amiitad elbegeeg nileen doosh n tataj bn daa

0  |  0
зочин...(202.170.68.89) 2013 оны 06 сарын 17

сонгуулийн дараа энэ мэт асуудалуудыг элбэгээ ерөнхийлөгч шийдчих байх гэж би иргэн хүнийхээ өмнөөс итгэж байна

0  |  0
АН дэмжигч(122.201.18.20) 2013 оны 06 сарын 17

АН шинэчлэлийг өөрсдөөсөө эхэлж хийхгшй бол доодох нь өмхийрөөд өтчихсөн байгаан байнаа. Энэ мэт Жижиг гарын луйварчидаас 1 болийшүү!!!!!!!!! Яасан их задарчихсан нөхөр вэ?

0  |  0
hjhj(202.179.24.50) 2013 оны 06 сарын 17

er ne yu bolood bnaa...namiin nereer halhalagdaj darhan erhtei bolson ene ingej hurungu mungutei bolj baihad bidend er ne huulia murduud amidralaa avch yavah gej yil tamaa tsaih hereg bna uu.. adilhan luivari hiie lda. ardchilal arai l iim baidaggyi baihaa.. ene hynii hohiroliig tulj uguh heregtei. ene hyniig ahij hariutslagtai ajil byy hiilgeesei.. yaj byhel byten aimgiig irgediig ene hyn tuluulj chadah bilee.. heden jiliin daraa irged ne ulam yaduurch ene hyn ulam bayajaad tedniig ene metchilen dorobjolood suuj baih yum bn aldaa

0  |  0
AN(202.55.191.35) 2013 оны 06 сарын 17

ardchilsan nam yu gej uuriin namiihaa huniig shalgah we dee medeeej nam dar geel daalgawar prokuror awilagatai temtsehd helj bgas hu dee oilgomjtoi

0  |  0
Top