Зодоонч Золоо боевик найзуудтайгаа нийлж хүн гэмтээсэн гэв үү

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 17

“Шүрэн бугуйвч”, “Амьдралд тавтай морил”, "Хувь тавилангын ээдрээ" зэрэг кинонд тоглон, эротик жүжигт нүцгэлж явсан Э.Золзаяа сүүлийн үед нэлээд бүтэл муутайхан байгаа. “Sound of kiss” хамтлагийн ахлагч байсан тэрбээр дуулахаа болиод шоу цэнгээн хэсч, олны танил эрхмүүдтэй нэр холбогдох болсноор УДЭТ-ын жүжигчин Б.Тамираас салж, хөөрхөн охиноо өнчрүүлсэн гэдэг.

Тэгвэл өдгөө жүжигчин бүсгүй шөнийн цэнгээний газарт хөлчүүрхэн, бусадтай бүлэглэн нэгэн бүсгүйг хүнд бэртээсэн талаархи бор шувуу нисч эхэллээ. Турьхан биетэй царайлаг бүсгүйг ийн авирласан гэхэд итгэмээргүй ч гэлээ, түүнд зодуулсан эмэгтэйн биеийн байдал сайнгүй байгаа сурагтай. Тиймээс зодоонч Золоо болон түүний боевик найзуудад  Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэнэ лээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
vhe(203.91.117.4) 2013 оны 08 сарын 14

yooo chamd l gj xelhed hoooe zoloo guia delhiigees zail daaa

0  |  0
zaluu(122.201.18.26) 2013 оны 06 сарын 17

baliarh harahaas oi gutmaar huuhen

0  |  0
Top